{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МЦХ: 2017 ОНД ЗУРГААН САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН
Компанийн мэдээ

МЦХ: 2017 ОНД ЗУРГААН САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН


“Монголын цахилгаан холбоо” компани 2017 онд зургаан сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал жилийн турш 17.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 20.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ингэснээр борлуулалтын ашиг болох 2.9 тэрбум төгрөг, хүүгийн орлогоос нэг тэрбум төгрөг олсон байна. Үүнээс бусад зардал болох 3.7 тэрбум төгрөгийг хассанаар компанийн цэвэр ашиг зургаан сая төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл ашгийн хэмжээ нь өмнөх оноос долоо дахин буурсан байна. 2015 онд тус компани 730 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байжээ. “Монголын цахилгаан холбоо” компани хувьчлагдсан 21 жилийн хугацаандаа 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, Засгийн газарт 10 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан юм. Тус компанийн хувьцааны ханш өнөөдрийн байдлаар 518 төгрөг байгаа нь оны эхэн үеэс 8.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 13.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news