{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
НЬЮ-ЙОРКИЙН ХНС-ИЙН СУДАЛГААГААР АНУ-ЫН ИНФЛЯЦЫН ТӨЛӨВ ШИНЭ ДЭЭД ТҮВШИНД ОЧЖЭЭ

НЬЮ-ЙОРКИЙН ХНС-ИЙН СУДАЛГААГААР АНУ-ЫН ИНФЛЯЦЫН ТӨЛӨВ ШИНЭ ДЭЭД ТҮВШИНД ОЧЖЭЭ


3-р сард хүнсний болон түрээсийн үнэ ихэссэнтэй холбоотойгоор АНУ-ын инфляцын хэтийн түвшин шинэ дээд цэгтээ хүрчээ. Тодруулбал Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) мэдээлснээр судалгаанд оролцогчид 2023 оны 3-р сард инфляц 6.6% болно хэмээн үзэж байгаа нь 2-р сард 6% хэмээн төсөөлж байсан хүлээлтээс дээгүүр үзүүлэлт болсон байна.

Уг инфляцын хүлээлтийг дээшлүүлсэн нь 2013 оны судалгаанаас хойших хамгийн өндөр түвшин болоод байгаа ба Нью-Йоркийн ХНС-ийн судалгааны голлох мэдээллүүдийг дурдвал 3-р сарын хүнсний болон шатахууны үнийн хүлээлт нь 2-р сартай харьцуулахад өссөн байна. Тодруулбал 2 ангилалд 9.6%-аар өссөн байна. Түрээсийн болон эмчилгээний зардлын хувьд өсөлтийн хүлээлт 10.2% ба 9.6% байгаа нь хүлээлтийн түвшинд хэвээр байгаа үзүүлэлт юм. Орон сууцны үнэ 2-р сарын хүлээгдэж буй 5.7%-ийн түвшнээс өсөж 6% болоод байгаа байна.

ХНС-аас уг инфляцын хүлээлтийн судалгаанд чухал ач холбогдол өгч байгаа ба судалгааны дүгнэлтээс урт хугацааны инфляцын төсөөлөл нь богино хугацааны инфляцын төсөөлөлтэй харьцуулахад тогтвортой хэмжээнд байх хүлээлттэй байсанд ХНС сэтгэл ханамжтай байгаа байна.


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news