{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ АЖИЛЛАГААГ НАРИЙВЧЛАН ТОГТООЛОО

НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ АЖИЛЛАГААГ НАРИЙВЧЛАН ТОГТООЛОО


Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хувьцаат компаниудын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад даалгахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх үүргийг брокерийн компаниудад үүрэг болголоо. /Тогтоолыг энд дарж үзнэ үү/

Өмнөх хугацаанд ногдол ашгийг зарим хувьцаат компани ажлын байран дээрээ тарааж байсан ба энэ нь компаниас ногдол ашиг тараах бүрт хувьцаа эзэмшигч тухайн компани дээр очиж авах, зарим тохиолдолд мэдээлэл аваагүйгээс ногдол ашгаа огт аваагүй зэрэг хүндрэл, бэрхшээлтэй байсан. Ногдол ашгийг нэгдсэн байгууллагаар зохион байгуулалттай зуучлуулан тараадаг болсноор тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгөн дүн төвлөрсөн хадгаламж дахь өөрийнх нь дансанд орох, төвлөрөх боломжтой болно.

Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авахдаа брокерийн компанид хандан, мөнгө хүсэх өргөдлөө гаргаж өөрийн холбогдох банкны дансандаа шилжүүлэн, хаанаас ч авах боломжтой болох юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ асуудлыг нарийвчлан тогтоож өгснөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд уг шийдвэрийг биелүүлж ажиллахыг нийт ХК-ийн удирдлагуудад үүгээр анхааруулж байна.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news