{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
НОГДОЛ АШИГ ТАРААХ ЭСЭХ ШИЙДВЭРЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

НОГДОЛ АШИГ ТАРААХ ЭСЭХ ШИЙДВЭРЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД


Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Компанийн тухай хуулийн дагуу 2 дугаар сарын 19-ны дотор ТУЗ-ийг хуралдуулан ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ гаргаж баталгаажуулах ёстой билээ. 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 192 компаниас 65 компани хууль, журмын хэрэгжилтийг ханган ногдол ашигтай холбоотой шийдвэрээ ирүүлээд байна.

Нээлттэй хувьцаат компани нь ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг компанийн санхүү, үйл ажиллагааны нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж,  энэхүү шийдвэрээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй билээ. Иймд шийдвэр ирүүлээгүй компаниуд хууль, журам, гэрээний үүргээ биелүүлж, мэдээллээ яаралтай ирүүлнэ үү.

Ногдол ашгийн шийдвэрээ ирүүлсэн компаниудын мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news