{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
2021.09.17

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт бага үнэлгээ бүхий компаниудаас бүрдсэн Russell 2000 индекс л дангаараа бага зэргийн өсөлт үзүүлж чадсан бол бусад томоохон индексүүд бүгд уналттай хаагдлаа. Учир нь хөрөнгө оруулагчид эерэг эдийн засгийн тоон мэдээ, үзүүлэлтүүдийг нийлүүлэлтэд үүсээд буй тасалдалтай холбоотой асуудлууд, компаниудын үнэлгээний хэт хөөсрөлт болон төв банк мөнгөний хумих бодлого баримталж эхлэх үед хувьцаануудад хэрхэн нөлөөлөх бол гэсэн айдастай дэнсэлж үзсэн бололтой. S&P 500 индексийн эрчим хүчний хувьцаанууд газрын тосны ханшийн өсөлттэй холбоотойгоор огцом өссөн бол автомашины салбарын хувьцаанууд тансаг бүтээгдэхүүний зах зээлд эерэг нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, Dow Jones (DJIA) -0.07 хувь, S&P 500 индекс -0.57 хувь, Nasdaq Composite индекс -0.47 хувь, S&P MidCap 400 индекс -0.32 хувь тус тус унасан бол Russel 2000 индекс ганцаараа 0.42 өсөлттэй хаагджээ. Шинжээчид өнгөрсөн долоо хоногт болон энэ долоо хоногуудад арилжааны хэмжээ бага байх ч баасан гарагт эрс өснө гэж үзэж байгаа юм байна Учир нь баасан гарагт опцион болон фьючерс гэрээнүүдийн хугацаа их хэмжээгээр дуусах юм байна. 
  2. Өнгөрсөн долоо хоногт зах зээл урвуу хандлагатай эхэлсэн ба шинжээчдийн үзэж буйгаар энэ нь эдийн засгийг тэтгэх хөтөлбөр батлагдах хүлээлттэй холбоотой аж. Ням гарагт Ардчилсан намын сенатч Joe Manchin дэд бүтцийн зарцуулалтын төсөлд 1.5 их наяд ам.доллар хуваарилахыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ нь анх санал болгосон 3.5 их наядаас 2 их наяд ам.доллароор бага дүн юм. Joe Manchin нь энэхүү төслийг батлуулахад голлох үүрэг гүйцэтгэх хүн бөгөөд түүний санал маш чухал юм. Тэрээр бусад сенаторуудыг мөн энэ төсөлд онцгой анхаарал хандуулахыг уриалсан байна. Шинэ төслийг санхүүжүүлэхийн тулд Ардчилсан нам компанийн татварыг 21 хувиас 26.5 хувь, ашгийн татварыг 20 хувиас 25 хувь болгож өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.   
  3. Мягмар гарагт АНУ-ын хөдөлмөрийн яамнаас хүнс болон эрчим хүчнээс бусад суурь хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ 8-р сард 0.1 хувиар өссөн гэдгийн зарлалаа. Энэ нь шинжээчдийн таамаг болох 0.3 хувиас бага буюу 2-р сараас хойших хамгийн бага хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүний голлох шалтгаан нь нислэгийн тасалбарын үнэ болон хуучин автомашины үнийн бууралтууд байлаа. Пүрэв гарагт АНУ-ын худалдааны яам автомашины зах зээлээс гадуурх бусад жижиглэн худалдааны салбаруудын борлуулалт таамгийг эвдэж 8-р сард 1.8 хувиар өссөн гэдгийг зарлалаа. Таамгийн дагуу бол бага зэрэг буурахаар байжээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хөрөнгийн зах зээл коронавирусын дельта хувилбарын тархалт эрчимжиж эдийн засгийн өсөлтийг хумьж байгаатай холбоотойгоор уналттай байлаа. Тодруулбал,  STOXX Europe 600 индекс -0.97 хувь, Германы Xetra DAX индекс -0.77 хувь, Францын CAC 40 индекс -1.40 хувь, ИБ-ын FTSE 100 индекс -0.93 хувь тус тус уналттай байсан бол Италийн FTSE MIB индекс бага зэргийн өсөлттэй хаагджээ.
  2. Европын төв банкны ахлах эдийн засагч Phillip Lane хаалттай уулзалтын үеэр Германы эдийн засагчдад төв банк 2 хувийн инфляцын төлөвлөгөөндөө 2025 он гэхэд хүрнэ гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлээс харахад шинжээчид төв банк 2023 он гэхэд бодлогын хүүгээ төлөвлөгөөт хэмжээндээ хүртэл өсгөх юм байна гэж дүгнэсэн байна. Мөн төрөөр өөр нэг онлайн хурлын үеэр “эдийн засгийг тэтгэх их хэмжээний мөнгөн урсгалыг зах зээлд оруулсаар байвал төлөвлөгөөндөө хүрэх боломжтой. Одоогийн авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогууд сайн ажиллаж байна гэж бид үзэж байгаа” гэж мэдэгдсэн байна.
  3. Харин ИБ-д 8-р сарын инфляц 3.2 хувь болж огцом өслөө. Үндэсний Статистикийн хорооноос, өнгөрсөн жилд ресторан болон кофе шопуудын ихэнхийг хааж энэ жил буцаагаад нээсэнтэй холбоотойгоор зарж буй бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом өссөнтэй холбоотой гэсэн мэдэгдэл хийжээ. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээл ерөнхийдөө өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.39 хувь, TOPIX индекс 0.41 хувь тус тус өсөж хаагдсан байна. Эрх баригч Чөлөөт Ардчилсан намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн эхэллээ. Намын дарга болж чадсан хүн нь ерөнхий сайд Yoshihide Suga-г залгамжилж дараагийн ерөнхий сайд болох юм. Цар тахлын хувьд Япон улс тархалтын тав дахь давлагааны оргил цэгийг давж гарлаа гэж тус улсын топ коронавирусын зөвлөх Shigeru Omi мэдэгджээ. Гэсэн ч анхаарал сэрэмжээ суллаж болохгүй гэдгийг мөн анхааруулжээ. Япон улс 11-р сар гэхэд бүх хөл хориог цуцлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тухайн үед бүх ард иргэдээ вакцинжуулсан байна гэж төлөвлөж байгаа юм. Японы засгийн газрын бондын өгөөж 0.05 хувь, иен ам.долларын эсрэг 109.9 ханш дээр тогтвортой байлаа.
  2. Чөлөөт Ардчилсан намын даргын сонгуульд дөрвөн нэр дэвшигч нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр боллоо. Тэдгээрийн тоонд гадаад хэргийн сайд асан Fumio Kishida, Shinzo Abe-ийн засгийн газарт хүчин зүтгэж байсан Sanae Takaichi, одоогийн Японы Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг хариуцаж ажиллаж буй Taro Kono, болон холбоо харилцааны сайд асан Seiko Noda нар өрсөлдөж байна. Noda хамгийн сүүлд нэрээ дэвшүүлсэн бөгөөд нийгмийн халамж үйлчилгээ, олон талт байдал, тэгш эрх зэрэг асуудлууд дээр бодлого тодорхойлж ажиллахаа мэдэгдэж байгаа юм. Bloomberg-ийн судалгаагаар ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч нь Taro Kono гэсэн үр дүн гарчээ. Түүний мөрийн хөтөлбөрт эдийн засгийг тэтгэх хөтөлбөр болон төв банкны бодлогыг хэвээр үлдээх зэрэг багтаж байгаа нь түүний ялах магадлалыг нэмэгдүүлж байгаа юм байна. 
  3. Японы үйлдвэрлэгчдийн итгэл 8-р сард 33-аас 18 болж буурсан байна. Буурах болсон шалтгаан нь цар тахлыг улмаас эрэлт буурсан, автомашины чипийн хомсдол улам нэмэгдсэн, мөн зарим үйлдвэрлэгчид түүхий эдийн өсөлтийг ч тэвчихээс өөр аргагүй байдалд ороод байгаа юм байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хятадын хөрөнгийн зах зээл огцом уналттай байлаа. Тааруухан эдийн засгийн тоон мэдээ, Фужиан мужид шинэхэн дэгдсэн коронавирусын халдвар, өрөө дийлэхээ больсон үл хөдлөхийн магнат China Evergrande Group болон Макау-д тавигдаж буй илүү чанга муруйтай тоглоомын журам зэрэг сөрөг мэдээллүүд давхацсан хатуухан долоо хоног болж өнгөрлөө. Хятадын CSI 300 индекс -3.1 хувь, Shanghai Composite индекс -2.4 хувь тус тус унасан байна. Хятадын хөрөнгийн зах зээл даваа, мягмар гарагуудад намрын баярын улмаас амарна.
  2. Хятадын засгийн газрын бондын өгөөж тогтвортой байж, юань ам.долларын эсрэг 0.2 хувь суларсан байна. Юань ам.доллартой зэрэгцэн сүүлийн хэдэн долоо хоногт чангарч таван жилийн хамгийн дээд ханшиндаа тулаад байна. Сүүлийн хэдэн сард Хятадын бондууд руу орох гадны хөрөнгө оруулалт буурсан ч шинжээчид Хятадын засгийн газрын бондууд FTSE World Government Bond Index-д 10-р сард багтсанаар эрэлт нь нэмэгдэнэ гэж таамаглаж байна.
  3. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллийн тэргүүнд өрийн дарамтад автсан China Evergrande Group-ийн өрийн дахин бүтэцжүүлэх талаарх мэдээлэл зүй ёсоор орлоо. Тус компанийн нийт өр 300 т.б ам.доллароос давсан бөгөөд Хятадын Орон Сууц, Хот, Орон Нутгийн Хөгжил хариуцсан сайд Evergrande компани 9 сарын 20-нд төлөх хүүгийн төлбөрөө өгч чадахгүй болсон талаар мэдээлжээ. Тус компанийн асуудлыг шийдэх нь Хятадын засгийн газрын системийн хувьд ач холбогдол өндөртэй компаниудыг авч үлдэх бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарч буй томоохон шалгуур болж байна. Шинжээчид Хятадын засгийн газар тус компанийн баригдаж дуусаагүй орон сууцууд болон тэдгээр барилгуудтай холбоотой туслан гүйцэтгэгч, эд бараа нийлүүлэгч компаниуд дээр хамгийн түрүүнд анхаарал хандуулан ажиллана гэж таамаглаж байна.

Эх сурвалж: Troweprice.com


Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19







Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news