{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11-01-2021.11-05
2021.11.05

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11-01-2021.11-05



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.11%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
2.46%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
1.95%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.02%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.93%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
5.94%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.10%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
9.45%
9
MMC' 2024
USD
9.25%
18.47%
10
Mongol 2027
USD
3.50%
4.14%
11
Mongol 2031
USD
4.45%
4.84%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл, эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд болон компаниудын ашгийн үзүүлэлтүүд хувьцааны ханшийг өсгөж Dow Jones Industrial Average, S&P 500, Nasdaq Composite индексүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн долоо хоногт Dow Jones (DJIA) 1.42 хувь, S&P 500 индекс 2.00 хувь, Nasdaq Composite индекс 3.05 хувь, Russel 2000 индекс 6.09 хувь, S&P MidCap 400 индекс 3.97 хувиар тус тус өсжээ.
  2. Аравдугаар сард 531,0000 ажлын байр шинээр нэмэгдэж ажилгүйдлийн төвшин 4.6 хувь хүртэл буурсан байна. Мөн 8 болон 9-р саруудад тооцоолж байснаас 235,000 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Энэ нь коронавирусын дельта хувилбарын зуны сүүл үеийн давлагаа суларч эдийн засгийн сэргэлт хурдасч байгааг харуулж байна. 
  3. Холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогыг чангатгахад тэвчээртэй хандана гэсэн мэдэгдлийн дагуу АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэргийн уналт үзүүлж 1.52 хувь дээр хаагдлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 1.67 хувь, Германы Xetra DAX индекс 2.33 хувь, Францын CAC 40 индекс 3.08 хувь, Италийн FTSE MIB индекс 3.42 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.25 хувиар тус тус өссөн байна. Энэхүү өсөлтөд компаниудын ашгийн үзүүлэлт болон Европын Төв банк бодлогын хүүг доогуур төвшинд барина гэсэн хүлээлт нөлөөлсөн байна. Мөн Английн төв банк бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь фунт ам.долларын эсрэг сулрахад хүргэжээ. Мөн Европын Төв банк  2022 онд бодлогын хүүг өсгөхгүй байж магадгүй гэж мэдэгдсэний дараа  Европын голлох бондуудын өгөөж буурчээ.
  2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европын бүс нутаг нь шинэ төрлийн коронавирусын гол төв болж байгаа бөгөөд ирэх оны 2-р сар гэхэд 500,000 хүн нас барж магадгүй гэж анхааруулав. Балт болон Балканы бүсийн орнууд, Төв болон Зүүн Европын орнуудад вакцинжуулалтын төвшин бага байгаа нь халдвар, нас баралтын өсөлтөд нөлөөлж байна гэж мэдэгджээ.
  3. Нийлүүлэлтийн сүлжээний саатлын улмаас Франц, Германы аж үйлдвэрийн үйлдвэрлэл уналтад оржээ. Германд үйлдвэрлэл 8-р сард 3.5 хувиар буурсны дараа 9-р сард 1.1 хувиар буурсан байна. Францын үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх сараас 1.3 хувиар буурсан байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Ерөнхий сайд Fumio Kishida-н эрх баригч Либерал ардчилсан нам (LDP) сонгуульд ялснаар Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 2.49 хувь, TOPIX индекс 2.01 хувиар тус тус өссөн байна. Одоо мөрдөгдөж буй бодлого хэвээр үлдэж, засгийн газар тогтвортой ажиллах нь хөрөнгө оруулагчдад урам зориг өгсөн байна.
  2. Долоо хоногийн эцэст иений ам.доллартой харьцах ханш 113.8 байсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж унаж 0.09 хувиас 0.07 хувьд хүрч сүүлийн 3 жилийн доод хэмжээндээ хүрэхэд ойртоод байна.
  3. COP26 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхий сайд Fumio Kishida байгаль орчны бодлогоо танилцуулж, дэлхийн дулаарлыг зогсооход чиглэсэн нэмэлт арга хэмжээг зарлав. Kishida Япон улс 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 46 хувиар бууруулах зорилтыг танилцуулаад Азид нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэхэд туслах зорилгоор 5 жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо амласан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон ковид-19-н тархалт улс орон даяар нэмэгдэж байгаа нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтад нөлөөллөө. CSI 300 индекс 1.4 хувь, Shanghai Composite индекс 1.6 хувиар тус тус унажээ. Хөл хорионы хязгаарлалтууд сүүлийн 3 сарын хугацаанд дээд хэмжээндээ хүрснээр хоол хүнс, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэд удаашрал үүсгээд байна.
  2. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3995 болж 0.16 хувиар ам.долларын эсрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.99 хувиас 8 cуурь нэгжээр буурч 2.91 хувь дээр хаагдсан байна. 
  3. БНХАУ-ын аж үйлдвэрийн Худалдан авалтын менежерүүдийн индекс 9-р сард 49.6 байсан бол 10-р сард 49.2 болж буурчээ. Аравдугаар сар нь үйлдвэрийн үйл ажиллагаа буурсан хоёр дахь сар юм. Аж үйлдвэрийн өсөлт удааширч, үл хөдлөх хөрөнгийн салбар хямарч байгаагаас гадна Хятад улс эрчим хүчний хомстолд орж байна. Өнгөрсөн долоо хоногт Бээжин эрчим хүчний хямралыг намжаахын тулд тус салбарт хөндлөнгөөс оролцсоны дараа нүүрс олборлодог Shanxi, Shaanxi болон Өвөр-Монгол мужуудын уурхайнууд үнээ бууруулахаа амласан.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news