ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.20 - 2021.12.24
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.75% | 3.73% |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.63% | 3.28% |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.13% | 2.56% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.02% |
5 | DBM’ 2023 | USD | 7.25% | 4.03% |
6 | MGMTGE' 2022 (Өүлэн) | USD | 9.75% | 5.57% |
7 | Mongol 2026 (Номад) | USD | 5.13% | 4.47% |
8 | MGMTGE' 2024 | USD | 8.85% | 10.31% |
9 | MMC' 2024 | USD | 9.25% | 18.97% |
10 | Mongol 2027 | USD | 3.50% | 4.66% |
11 | Mongol 2031 | USD | 4.45% | 5.15% |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт Зул сарын баярын өмнө арилжааны хэмжээ бага байсан ч гэсэн АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 1.65 хувь, S&P 500 индекс 2.28 хувь, Nasdaq Composite индекс 3.19 хувь, Russel 2000 индекс 3.11 хувь, S&P MidCap 400 индекс 2.48 хувиар тус тус өссөн байна.
- Коронавирусийн эсрэг эрүүл мэндийн салбарын эерэг мэдээний улмаас хөрөнгө оруулагчдын хувьд омикрон хувилбарын айдас буурч байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 1.5 хувь хүртэл өссөн байна.
- Moderna компанийн зүгээс омикрон хувилбарын шинж тэмдэг болон эмчилгээний горимыг олон нийтэд танилцуулсан байна. Тус хувилбарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үр дагавар нь бусад хувилбаруудаас сул болох нь батлагджээ. Мөн Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Joe Biden коронавирусийн халдварын эсрэг хол хорио тогтоохгүй хэмээн хэлсэн нь хөрөнгө оруулагчдыг тайвшруулсан бололтой хэмээн шинжээчид үзэж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Баярын өдрүүдтэй холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл Баасан гарагт амарсан ч STOXX Europe 600 индекс 1.35 хувь, Францын CAC 40 индекс 1.44 хувь, Италийн FTSE MIB индекс 0.87 хувь, Германы Xetra DAX индекс 0.77 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.55 хувиар тус тус өссөн байна. Мөн Лхагва гарагт Европын Төв Банкны Ерөнхийлөгч Christine Lagarde хэлэхдээ 2022 онд инфляцийг бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Европын Төв Банк шаардлагатай бүх арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгийг онцлон хэлснээр Европын хөрөнгийн зах зээлд урам өглөө.
- Коронавирусийн омикрон хувилбар хурдацтай тархаж, олон улс оронд хатуу хязгаарлалт нэвтрүүлж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж байна. Өнгөрсөн Ням гарагт Нидерланд улс хөл хорио тогтоосноор бөгөөд Франц, Герман, Австри зэрэг орнууд руу аялах аялал жуулчлалын хязгаарлалтыг чангатгасан байна.
- ИБНВУ-ын эдийн засгийн өсөлт 3-р улиралд тооцоолсноос бага байсан бол Европын эдийн засаг өсөлт 11-р сард 3 сар дараалан буурлаа. ИБНВУ-ын ДНБ 3-р уилралд 1.1 хувиар өссөн нь хүлээлтэд хүрээгүй байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногийн эхээр Японы хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд огцом унасан ч долоо хоногийн эцэст бага зэрэг сэргэжээ. Тухайлбал, Nikkei 225 индекс өмнөх долоо хоногоос 0.83 хувиар өссөн бол TOPIX индекс 0.33 хувиар буурсан байна. Коронавирусийн омикрон хувилбар дэлхийн 90 гаруй улсаар тархсан нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэж шинжээчид үзэж байна.
- Хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нь валютын ханш болон бондын зах зээлд нөлөөлдөг бөгөөд иений ам.доллартой харьцах ханш огцом суларч 114 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж долоо хоногийн дундуур 0.035 хувьд хүрсэн ч долоо хоногийн сүүлээр 0.06 хувьд хаагдсан байна.
- Засгийн газраас коронавирусын халдварын эсрэг зарим хязгаарлалтуудыг чангатгасан ч зарим салбарынхан үйлдвэрлэгчийн үнээ бага буруулсан нь эдийн засагт эерэг нөлөө авчирч байна. Жишээлбэл, технологи болон эрүүл мэндийн салбарын үнийн бууралт тус салбарын эргэлтийг хурдасгаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн Shanghai Composite индекс 0.3 хувиар тус тус өссөн байна. АНУ болон БНХАУ-ын хооронд харилцаа хурцадмал хэвээр байгаа бөгөөд АНУ нь өнгөрсөн Пүрэв гарагт БНХАУ-ын Хinjiang-ний бүс нутаг худалдааны хориг тавьсан байна. Үүний гол шалтгааныг тус бүс нутагт хүний эрх ноцтой зөрчиж байна хэмээн тайлбарлажээ.
- Юанийн ам.доллартой харьцах ханш 6.36702 болж ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.893 хувиас 2.863 хувь хүртэл буурсан байна.
- БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын үймээн самуун нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөөр байна. БНХАУ-ын орон нутгийн удирдлагуудаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжихийн тулд бүх хүчин чармайлтаа гарган хэмээн уриалсны дараа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт тогтворгүй байдал үүссэн байна. Мягмар гарагт БНХАУ-ын 20 гаруй үл хөдлөх хөрөнгө
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19