{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.27 - 2021.12.31
2022.01.03

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.27 - 2021.12.31



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.68%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.22%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.57%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.03%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.94%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
4.13%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.47%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
10.39%
9
MMC' 2024
USD
9.25%
19.08%
10
Mongol 2027
USD
3.50%
4.63%
11
Mongol 2031
USD
4.45%
5.14%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Оны эцсээр S&P 500 индекс бүх цаг үеийн түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ба бусад голлох индексүүд өнгөрсөн долоо хоногт өсөлт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 1.08 хувь, S&P 500 индекс 0.85 хувь, Russel 2000 индекс 1.65 хувь, S&P MidCap 400 индекс 0.17 хувиар тус тус өссөн бол Nasdaq Composite индекс 0.05 хувиар бага зэрэг буурсан байна.
  2. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж ерөнхийдөө тогтвортой байсан бөгөөд тус өгөөж Лхагва гарагт 1.55 хувь хүртэл өсөж 12-р сарын дээд түвшиндөө очсон ч 1.5 хувь дээр 2021 оныг өндөрлүүлсэн байна. 
  3. Өдөр бүр коронавирусийн өвчлөл дээд цэгтээ хүрч байгаа хэдий ч омикрон хувилбарын талаарх айдас буурч байна. Үүнийг шинжээчид цар тахлын сүүлийн давлагаа хэмээн таамаглаж байна. Учир нь вирусийн тохиолдлын тоо дээд хэмжээндээ байгаа ч гэсэн долоо хоног тутмын ажилгүйдлийн нөхөн олговор хүсэгчдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээндээ хүрч эдийн засаг цар тахлаас шалтгаалахгүйгээр эргэн идэвхжиж байгаагаар харуулж байна

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Европын хөрөнгийн зах зээл 2021 оны эцэст өсөлттэй хаагдлаа. Өнгөрсөн долоо хоногт Европын STOXX Europe 600 индекс 1.09 хувиар өссөн ба 2021 онд тус индекс 22 хувь орчмоор өссөн бол Франц, Итали, ИБНВУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд 2021 оны хамгийн өндөр түвшинд ойртож хаагдлаа. Тухайлбал, Францын CAC 40 индекс 0.94 хувь, Италийн FTSE MIB индекс 1.22 хувь, Германы Xetra DAX индекс 0.82 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.17 хувиар тус тус өссөн байна.
  2. Коронавирусийн омикрон хувилбарын айдас буурснаар хөрөнгө оруулагчид эдийн засгийг өөдрөгөөр харж эхэлж байгаа ч халдварын тоо буурахгүй байна. Зул сарын баярын үеэр Франц, Их Британи, Итали, Испани зэрэг бусад орнуудад коронавирусийн халдвар дээд хэмжээндээ хүрчээ. Франц, Итали, Португал, Дани, Грек улсууд шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр вирус тархахаас сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгасан байна.
  3. Испани, Италийн Парламентууд 2022 оны төсвийг баталсан бөгөөд Европын Холбооны сэргээн босголтын хөтөлбөрт зориулсан санхүүжилтийг төсөвтөө багтаасан байна. Испани улс нийт 240 тэрбум еврогийн зарцуулалтын төлөвлөгөөг тус улсын хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлтэд зориулахаа мэдэгдсэн бол Италийн 32 тэрбум еврог төсвийн орлогод болон бизнесүүдийн татварыг бууруулах, цаг уурын сан байгуулах зэрэгт төсөвлөсөн байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ  

  1. Өнгөрсөн долоо хоногт баярын өдрүүдэд богиносгосон цагаар ажилласан Японы хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд бага зэргийн өсөлт үзүүллээ. Тухайлбал, Nikkei 225 индекс өмнөх долоо хоногоос 0.03 хувиар өссөн бол TOPIX индекс 0.28 хувиар өссөн байна. Иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 114.4-аас 115.1 болж уналт үзүүлсэн бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх долоо хоногийн 0.06 хувиас 0.07 хувь хүртэл өссөн байна.
  2. Японы аж үйлдвэрийн үйлдвэрлэл өнгөрсөн 11-р сард нийлүүлэлтээс үүдэлтэй дарамт багассантай холбоотойгоор улирлын чанартай 7.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ өсөлтөд автомашин, хуванцар бүтээгдэхүүн, төмөр, ган, өнгөт металлын салбар гол нөлөө үзүүлсэн байна.
  3. Японы Хөдөлмөрийн яамны мэдээлэлж буйгаар ажилгүйдлийн түвшин 11-р сард өмнөх сарын 2.7 хувиас 2.8 хувь болж өссөн байна. Шинжээчид эдийн засгийн өсөлтийн үед ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгааг өмнөхөөс илүү олон хүмүүс ажил хайж байна хэмээн үзэж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн бага зэргийн уналттай 2021 оныг хаалаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт CSI 300 индекс 0.2 хувь, Shanghai Composite индекс 0.1 хувиар тус тус буурсан байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон цар тахлын улмаас CSI 300 индекс сүүлийн 3 жилийн хамгийн муу үзүүлэлт болох 5.2 хувиар буурсан бол Shanghai Composite индекс 4.8 хувиар өссөн байна. Мөн Хонг Конг-ийн Hang Seng индекс 14 хувиар буурч, сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлтийг 2021 онд үзүүлжээ.
  2. Өнгөрсөн долоо хоногт Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3672 болж ам.долларын эсрэг бага зэрэг суларсан ч, 2021 оны туршид Юанийн ханш ам.долларын эсрэг 2 хувь орчмоор чангарсан байна. Харин БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх долоо хоногийн 2.846 хувиас 2.793 хувь хүртэл буурсан ч, 2020 оны жилийн эцсээс 3.19 хувиар огцом буурсан байна.
  3. Эдийн засгийн мэдээгээр, БНХАУ-ын аж үйлдвэрийн болон үйлдвэрлэлийн бус салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 12-р сард хүлээгдэж байснаас илүү дүнгээр өссөн байна. Түүхий эдийн үнэ хэвийн болсонтой холбоотойгоор эрэлтийг нөхөн төлжүүлж, бодлогыг зөөлрүүлсэн нь аж үйлдвэрийн салбарын өсөлтөд нөлөөлсөн бол үйлчилгээний салбарын идэвхжил ихэссэн нь үйлдвэрлэлийн бус салбарт нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news