{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.28 - 2022.03.04

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.28 - 2022.03.04


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
5.33%
03/09/24
600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
5.12%
05/01/23
800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
4.54%
12/05/22
1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.03%
12/25/23
300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
5.72%
04/07/26
600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
12.05%
02/08/24
250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
27.81%
04/15/24
440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
5.91%
07/07/27
500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
6.10%
07/07/31
500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрөгч долоо хоногт Украин болон ОХУ-ын хоорондын нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн ханш өсөж харин хувьцааны зах зээл уналттай байлаа. S&P 500 индексийн сагсанд багтах ихэнх салбарын компаниудын өсөлттэй байсан ч индексэд өндөр жин эзэлдэг технологи, санхүү болон харилцаа холбооны үйлчилгээний салбарын компаниудын хувьцааны ханш уналттай байсан нь индексийг доош татсан байна. S&P 500 индексийн сагсанд багтах эрчим хүчний салбарын компаниуд нефтийн үнийн өсөлттэй холбоотой хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Пүрэв гаригт нэг баррель нефтийн үнэ 120 ам.доллар хүрээд байсан ба Ираны цөмийн хэлэлцээрийн тухай мэдээллээс үүдэлтэйгээр бага зэрэг буурлаа. 
  2. Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) тэргүүн Жером Пауэллийн Лхагва, Пүрэв гарагт өгсөн Конгрессын мэдүүлэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа. Пауэлл, "ОХУ-ын түрэмгийлэл нь ХНС-ын дунд хугацаанд бодлогыг өөрчилнө гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ бодлого боловсруулагчид болгоомжтой хөдөлнө." гэж мэдэгдэв. 
  3. Украины хямрал болон Пауэллийн тайлбараас шалтгаалсан эрсдэлээс ангижрах (risk off) орчин бүрдэж АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг сүүлийн хоёр сарын доторх хамгийн доод түвшинд хүрэв. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлж байна.) ЗГҮЦ-ны ханшийг эс тооцвол бондын зах зээл дээр ханш долоо хоногийн турш бага зэрэг уналттай байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. ОХУ болон Украины нөхцөл байдал нь Европын хувьцааны зах зээл уналттай байхад нөлөөллөө. Европын хувьцааны зах зээлийн бүхэлд нь агуулах STOXX Europe 600 индекс 7 орчим хувиар, ХБНГУ-ын DAX болон Францын CAC 40 индекс 10 гаруй хувиар, Италийн FTSE MIB индекс 12 гаруй хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 6.7%-аар тус тус уналттай байлаа.
  2. Хэлбэлзэл ихтэй байсан энэ долоо хоногт Евро бүсийн голлох бондуудын өгөөж уналттай байлаа. ОХУ болон Украйны хооронд гал зогсоох хэлэлцээр бүтэлгүйтэж, мөргөлдөөн улам ширүүссэн тул Баасан гарагт голлох бондуудын өгөөж огцом уналт үзүүлсэн байна.
  3. Европын Төв Банкны (ECB) төлөөлөгчид мөнгөний бодлогыг өөрчлөх чиг хандлагатай болов. Грекийн Төв банкны ерөнхийлөгч болон Португалийн Төв банкны тэргүүн нар ОХУ болон Украины хоорондын зөрчим болон улбаалсан хориг арга хэмжээ нь эрчим хүчний зах зээл дэх дарамтыг нэмэгдүүлж, инфляцыг өсгөж, худалдааг тасалдуулж, айл өрх, бизнест цохилт өгч үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж болзошгүй талаар мэдээллээ. Евростатаас гаргасан урьдчилсан мэдээллээр эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнээр 1-р сард 5.1% байсан инфляц, 2-р сард 5.8%-д хүрч дээд түвшинд очсон байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. ОХУ болон Украин улсын мөргөлдөөнтэй холбоотой геополитикийн эрсдэл болон түүнээс үүдэлтэй дэлхийн нефтийн үнийн өсөлтөөс үүдэж Японы зах зээл энэ долоо хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.85%-аар, TOPIX индекс 1.67%-аар тус тус буурчээ. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж энэ долоо хоногийн эцэст 0.20%-аас 0.15% болж буурсан бол иен ам.доллартой харьцах ханш 115.6 иен болж ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байна.
  2. Япон улсын Засгийн Газар ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авав. Үүнд олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс ОХУ-ын долоон банкийг идэвхгүй болгож ОХУ-ын олигархуудын хөрөнгийг битүүмжилсэн байна. Түүнчлэн хагас дамжуулагч болон бусад технологийн бүтээгдэхүүнүүдийг ОХУ-д экспортлох хэмжээгээ чангатгахаа мэдээллээ.
  3. Япон улсын Засгийн Газар хоёрдугаар сарын дундуур өдөрт 1 сая COVID-19 өсгөгч (booster) тунг хийх зорилтдоо хүрсэн гэж мэдэгдэв. Түүнчлэн Токио зэрэг хэд хэдэн мужид онц байдлын барагдуулах хугацааг сунгаж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хилийн хяналтыг 3-р сарын 14-өөс эхлэн хөнгөвчлөхийг баталгаажуулав.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Украины дайн болон эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн сонирхлыг бууруулж, БНХАУ-ын зах зээл уналттай байлаа. Shanghai Composite индекс 0.1%-аар, CSI 300 индекс 1.7%-аар тус тус унасан байна.
  2. БНХАУ 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.0%-аас 5.5%-д  хүргэх зорилтоо байгаагаа албан ёсоор зарласан ба энэ нь 1991 оноос хойш тус улсын анх удаа эдийн засгийн өсөлтийн зорилтыг 6%-аас доогуур тавьж байгаа тохиолдол болоод байна. IХөрөнгө оруулагчид улс төрийн эмзэг жилд, эдийн засгийг идэвхжүүлэх шинж тэмдгийг мөн ажигласаар байна. Хятадын Ардын банк эдийн засгийн удаашралтай тэмцэхийн тулд ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэж төрийн мэдлийн China Daily мэдээлэв.
  3. БНХАУ улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахад барууны орнуудтай нэгдэхгүй гэж Хятадын Банк, даатгалын зохицуулах хорооны дарга мэдэгдэв. БНХАУ-ын гаалийн мэдээгээр хоёр орны нийт худалдаа 2021 онд ойролцоогоор 36%-аар нэмэгдэж, 146.9 тэрбум ам.долларт хүрсэн ба газрын тос, байгалийн хий, нүүрс, хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдаагаар ОХУ-ын гадаад худалдааны тэнцэл нь ашигтай гарсан байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news