{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.07 - 2022.03.11

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.07 - 2022.03.11


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
6.50%
03/09/24
600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
6.96%
05/01/23
800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.85%
12/05/22
1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.03%
12/25/23
300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
6.66%
04/07/26
600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
13.22%
02/08/24
250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
31.17%
04/15/24
440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
6.70%
07/07/27
500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
6.66%
07/07/31
500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. ОХУ нь Украины нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгийн зах зээл тогтворгүй байж АНУ-ын хувьцааны зах зээл дахин 7 хоног уналттай байлаа. Мягмар гарагт Nasdaq Composite индекс нь 7 хоногийн хамгийн доод түвшиндээ хүрч, оргил үеэсээ ойролцоогоор 22% уналттай байгаа нь баавгай зах зээл (bear market) эхэлснийг тодорхойлж болохоор болсон бол S&P 500 индекс дээд цэгээсээ ойролцоогоор 14%-аар буурсан байна. Coca-Cola, PepsiCo болон бусад хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ОХУ дахь бизнесээ түр зогсоож байгаагаа зарласан нь хувьцааны индексүүд буурахад голлох нөлөөг үзүүлсэн байна.
  2. ОХУ болон Украины мөргөлдөөний улмаас түүхий эдийн үнийн өсөлт 7 хоногийн турш хүмүүсийн анхаарлын төвд байв. АНУ-аас ОХУ-ын газрын тосонд хориг тавьж магадгүй гэх мэдээллийн дараагаар Даваа гарагт олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 139 ам.долларт хүрсэн нь сүүлийн 14 жилийн дээд ханш болсон байна. Мөн ОХУ-аас никелийн экспортыг хориглоно гэж заналхийлсэн нь Лондоны металлын биржийн арилжаа хаагдахын өмнө никелийн үнэ 2 дахин өсөхөд хүргэсэн байна. 
  3. АНУ-ын инфляцын түвшин зах зээлийн хүлээлттэй нийцсэн ба 2-р сард өмнөх сараас 0.8%-аар, өмнөх оны мөн үеэс 7.9%-аар өссөн байна. Жилийн инфляцын түвшин 7.9% хүрсэн нь 1982 оны 1-р сараас хойших хамгийн өндөр түвшин болсон байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл дээр хэлбэлзэл ихтэй байсан ч 7 хоногийн эцэст ОХУ болон Украины мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх боломжтой гэх итгэл найдвартай холбоотой өссөн байна. Европын хувьцааны зах зээлийг бүхэлд нь илтгэ STOXX Europe 600 индекс 2.23 хувиар, Италийн FTSE MIB индекс 2.57 хувиар, Германы DAX индекс 4.07 хувиар, Францын CAC 40 индекс 3.28 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 2.41 хувиар тус тус өссөн байна.
  2. Инфляцын хүлээлт бэхэжсэн ч Европын Төв банк (ECB) бонд худалдан авах хөтөлбөрөө хүлээгдэж байснаас эрт дуусгаж магадгүй гэж мэдэгдсэн нь зах зээлийг гайхшируулж Евро бүсийн үндсэн бондын өгөөж өссөн байна. Мөн инфляцын хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой Их Британийн ЗГҮЦ-ны өгөөж өссөн байна.
  3. Европын холбоо (ЕХ) болон ИБНВУ-аас ОХУ эсрэг хориг арга хэмжээ авахад АНУ-тай нэгдэж ОХУ-ын хөрөнгийн зах зээл болон санхүүгийн системд нэвтрэх эрхийг хязгаарлав. Европын холбоо ОХУ-тай агаарын хилээ хааж, өндөр технологийн экспортын хяналтыг чангатгаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын зарим хөрөнгийг царцаах арга хэмжээ авсан байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. ОХУ болон Украин хоорондын нөхцөл байдлын талаарх тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын хувьцааны хөрөнгө оруулалтын эрсдэлийн хүслийг бууруулж хувьцаануудын ханш буурч, Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал Nikkei 225 индекс 3.17 хувиар, TOPIX индекс 2.46 хувиар буурчээ. 
  2. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх 7 хоногийн эцэст 0.15% байсан бол 0.18% болж өссөн байна. Иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 5 жилийн хамгийн сул түвшинд хүрч, өмнөх 7 хоногт 1 ам.доллар 114.82 иентэй тэнцэж байсантай харьцуулахад энэ 7 хоногт 115,97 иен болж хаагдлаа. Энэ нь Японы Төв банк (BoJ) мөнгөний сул бодлого баримтална гэдгээ дахин нотолсонтой холбоотой байлаа. 
  3. Япон улс нь ОХУ болон Беларус улсын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Тодруулбал ОХУ нь  Украиныг эзлэн түрэмгийлэхэд Беларусь улс оролцсон тул Япон дахь Беларусь улсын 3 банкны хөрөнгийг царцаах болсныг Японы  Засгийн газар мэдэгдлээ. Мөн ОХУ болон Беларусь улс руу хагас дамжуулагч, харилцаа холбооны тоног төхөөрөмж экспортлоход тавих хяналтыг чангатгахаа мэдэгдсэн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын зах зээлд COVID-19-ийн дэгдэлт дахин сэргэж, Украины дайны улмаас аж үйлдвэрийн металл болон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ өссөн нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байхад гол нөлөөллийг үзүүлсэн байна. Shanghai Composite индекс 3.98 хувиар, CSI 300 индекс 4.21 хувиар тус тус буурсан байна.
  2. БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2-р сард өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас бага хэмжээнд давсан бол инфляц 0.9 хувьтай буюу тогтвортой байгаа нь шинжээчдийн хүлээлттэй нийцэж байна.
  3. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж долоо хоногийн эхээр 2.881 хувьд хүрсэн нь олон сарын дээд түвшинд болсон ч инфляцтай холбоотой асуудлууд хөрвөх чадвар буурах болгоомжлолыг хөрөнгө оруулагчдын дунд бий болж 2.836 хувьд хаагдсан байна. 2-р сард АНУ-ын инфляцын түвшин сүүлийн 40 жилд байгаагүй өндөр хэмжээтэй гарсан нь инфляцын түвшин өндөр байх айдсыг БНХАУ-д эрчимжүүлсэн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news