{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.23 - 2022.05.27

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.23 - 2022.05.27


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.26%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
6.45%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.41%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.03%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.26%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
16.88%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
31.58%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
7.10%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
7.09%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. “S&P 500 index” болон технологийн “Nasdaq Composite index”-үүд нь 7-н удаагийн дараалсан 7 хоногийн уналтаа зогсоож энэ Баасан гарагт өсөлттэй хаагдлаа. “S&P 500 index” нь 4,158.24 нэгж дээр хаагдаж, 6.58%-аар өссөн бол “Nasdaq Composite index” нь “12,131.13” нэгж дээр хаагдаж, 6.84%-аар тус тус өслөө. Ерөнхийдөө энэ 7 хоногт эрүүл мэндийн салбараас (өөрчлөлт багатай) бусад салбар өсөлттэй байсан ба энергийн салбарын хувьцаанууд дунджаас дээгүүр өсөлттэй байсан.
  2. Холбооны нээлттэй зах зээлийн хорооны (Federal Open Market Committee) 5-р сарын хурлаар хурлын гишүүд Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) цаашдын баримтлах бодлогын төлөвийг дэмжсэн байр суурьтай байсан буюу бодлогын хүүг дараагийн хурлаар 50 суурь нэгжээр (0.5%) нэмэх хүлээлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Зарим гишүүдийн хувьд эдийн засгийн хэтийн төлөвийг ажиглаж бодлогын хүүг нэмэх эсэхээ шийдэх нь зүйтэй болохыг онцолсон.
  3. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж энэ 7 хоногт буурлаа. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй.) Уг бууралт нь эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаатай холбоотойгоор ХНС-аас бодлогын хүүг эрчимтэй өсгөхгүй байх магадлалтай гэх хүлээлт зах зээлд үүссэнтэй холбоотой байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын төв банк хүүгийн түвшнийг огцом нэмэх хүлээлт багассантай холбоотойгоор Европын хувьцаанууд өсөлттэй байлаа. “STOXX Europe 600 Index” 2.98%, “France’s CAC 40 Index” 3.67%, “Germany’s DAX Index” 3.44%, “Italy’s FTSE MIB Index” 2.25%, “UK’s FTSE 100 Index” 2.65%-ийн тус тус энэ 7 хоногт өслөө. Евро бүсийн бондын өгөөж энэ 7 хоногт хэлбэлзэлтэй байсан хэдий ч 7 хоногийн хаалтаар бага хэмжээнд өсөж хаагдсан.
  2. Английн төв банкны ахлах эдийн засагч энэ 7 хоногт бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай болохыг ("The Western Mail" сонинд өгсөн ярилцлага) дурдсан. Тэрээр өндөр инфляцыг бууруулахыг тулд бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч хэт чангаруулах нь эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй байгааг онцолсон.
  3. ИБНВУ-ын “S&P Global/CIPS Flash PMI Composite Output Index” нь 5-р сард 51.8 нэгж болсон нь 4-р сарын 58.2 нэгжээс өсөлттэй үзүүлэлт боллоо. Энэ үзүүлэлт нь сүүлийн 15 сарын доод үзүүлэлт болж зах зээл дээр бизнесийн идэвхжил удааширч байгааг илэрхийллээ. 

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. "Nikkei 225 index" 0.16%-ийн өсөлттэй байсан бол "TOPIX index" 0.53%-ийн өсөлттэй байлаа. Японы 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж энэ 7 хоногт бууралттай байсан бол иен нь ам.долларын эсрэг чангарлаа.
  2. Даваа гарагт "Nikkei 225 index" 1% орчим өсөж, 27,000 нэгжийг давж хаагдсан. "TOPIX index" нь мөн адил 0.9%-аар тус өдөр өссөн. Гэсэн хэдий ч тус улсын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил нийлүүлэлтийн саатлаас болж удаашралтай байгааг харуулсан өсөлтийн судалгаа нийтэд ил болсноор Японы хувьцааны зах зээл нь уналтыг үзүүлсэн. (Бээжинд коронавирусын тохиолдол дахин нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээний саатлыг үүсгэж буй тул эдийн засаг удаашрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн.) 
  3. Японы хөрөнгө оруулагчид худалдааны (retail) салбарын орлогын төсөөлөлд эерэг хүлээлттэй байгаатай холбоотойгоор Баасан гарагт хувьцааны зах зээл өсөлттэй байсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-д цар тахал ихсэж байгаатай холбоотойгоор тус улс нь зах зээлдээ хязгаарлалт тавьж байгаа билээ. Уг хязгаарлалт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх (4-р сард БНХАУ-ын аж үйлдвэрийн фирмүүдийн ашиг сүүлийн 2 жилд байгаагүй хурдацтай буурсан тухай мэдээлэл нийтэд ил болсон.) хүлээлттэй байсантай холбоотойгоор энэ 7 хоногт тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. "Shanghai Composite Index" 0.5%-ын бууралттай байсан бол "CSI 300 Index" 1.9%-ийн бууралттай байлаа. 
  2. БНХАУ-ын үл хөдлөхийн салбар хөрвөх чадварын асуудалтай хэвээр байна. "Greenland Holdings" буюу БНХАУ-ын томоохон үл хөдлөхийн компани нь 6-р сарын 25-нд төлөх бондын купоны 488 сая ам.долларыг бонд эзэмшигчдээс эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахыг хүссэн нь бонд эзэмшигчдийг бондоо зарахад хүргэв. Мөн "Evergrande Group" нь бонд эзэмшигчдийнхээ төлбөрийг Хонконгийн биржид бүртгэлтэй 2 компанийнхаа хувьцаа болон бэлэн мөнгөөр хувааж төлөх хүлээлттэй байгааг "Reuters" мэдээллээ. 
  3. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнө 7 хоногийн эцэст 2.836% байсан бол энэ 7 хоногт 2.756% болж буурчээ. Юанийн ам.доллартой харьцах ханш 7 хоногийн өмнө 6.68 байсан бол энэ 7 хоногт юанийн ханш суларч, 6.71 боллоо.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news