{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.30 - 2022.06.03

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.30 - 2022.06.03


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
6.77%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
5.84%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.09%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.02%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
6.94%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
17.06%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
31.77%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
6.91%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
6.97%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Санг (ХНС) эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүйгээр өндөр инфляцыг хязгаарлаж чадах эсэхэд эргэлзэж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн хувьцааны зах зээлийн уналтад нөлөөллөө. “S&P 500 index” 1.2%, “Dow Jones index“ 0.94% тус тус буурсан.
  2. “JPMorgan Chase & Co.”-ийн гүйцэтгэх захирал Жэйми Димон эрхэм зээлийн хүүгийн өсөлт болон түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой эдийн засгийн “хар салхи” ирж байна гэж анхааруулсан нь зарим хөрөнгө оруулагчдын сэтгэлийг түгшээж, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Мөн Баасан гарагт Элон Маск эрхэм Тесла компани ажилчдынхаа 10 хувийг цомхотгож магадгүй болон дэлхийн эдийн засгийн хүлээлтийн талаар "маш муу мэдрэмж"-тэй (“super bad feeling") байгаагаа хамт ажиллагсдадаа цахим шуудангаар илгээсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлсөн.
  3. Инфляцын өндөр түвшин удаашрах хүлээлт болон ХНС-аас бодлогын хүүг өсгөхгүй байх хүлээлт зэрэг нь зах зээлд тодорхой хэмжээнд үүсээд байгаа хэдий ч түүнийг үл харгалзан АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өнгөрсөн 7 хоногт 2.74%-аас 2.96%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй.) ЗГҮЦ-ны өгөөж өсөхөд Европын Холбооноос (ЕХ) мэдэгдсэн ОХУ-ын газрын тосны дийлэнх импортыг оны эцэс гэхэд хориглох шийдвэр нь суурь нөлөөг үзүүлсэн.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад инфляцын өсөлт, эдийн засгийн өсөлтийн удаашрал, төв банкны бодлогын хүүгийн өсөлтийн хүлээлт зэрэг нь сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө бууралттай байсан. “STOXX Europe 600 Index” 0.87%-аар буурсан бол “Germany’s Xetra DAX Index” бага хэмжээнд өөрчлөгдсөн. “France’s CAC 40 index” 0.47%, “Italy’s FTSE MIB index” 1.91%, “The UK’s FTSE 100 Index” 0.88%-аар тус тус бууралттай байсан.
  2. Европын Холбооны (ЕХ) бодлого боловсруулагчид өнгөрсөн сарын эцсээр ОХУ-ын газрын тосны импортын гуравны хоёр орчим хувийг далайгаар тээвэрлэхийг хориглохоор тохиролцсон. ЕХ нь ОХУ-ын энергийн хамаарлаас 2030 оноос өмнө салах 300 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байна.
  3. Евро бүсийн (19 улсыг хамарсан) 5-р сарын инфляцын түвшин 8.1%-д хүрсэн нь дээд түвшнээ шинэчилсэн үзүүлэлт боллоо. Энэ нь шинжээчдийн хүлээлтэд байсан 7.8%-аас давсан үзүүлэлт болоод байна. Инфляцын түвшний өсөлтөд ОХУ болон Украины дайны нөлөөллөөс үүсэж буй энергийн үнийн өсөлт болон өргөн хэрэглээний бараа (хоол хүнс) бүтээгдэхүүний үнэ өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрсөн 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. “Nikkei 225 Index” 3.66%, “TOPIX Index” 2.43%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн. Тус улс хилийн хатуу хяналтаа сулруулж байгаа болон БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа дэмжих зорилгоор зарим сегментүүддээ хориг тавихаа больж байгаа нь хувьцааны зах зээлийг дэмжсэн.
  2. Японы улсын төв банкны ерөнхийлөгч Япон улсад богино хугацааны инфляцын түвшний өсөлтийн хүлээлт нэмэгдэж байгаа хэдий ч дунд болон урт хугацааны инфляцын түвшний хүлээлт хэвийн байгааг мэдээлсэн. Япон улсын 4-р сарын инфляцын түвшин 2.1% байсан. (Япон улс нь инфляцын зорилтот түвшин 2.0%.)
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өнгөрсөн 7 хоногт үндсэндээ өөрчлөгдөөгүй буюу 0.23% дээр хаагдсан. Иений ам.доллартой харьцах ханш 129.88 (Өмнөх Баасан гарагийн хаалтаар 127.10 байсан.) болж суларсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засаг тус улсын тэг ковид бодлоготой холбоотойгоор удаашралтай байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Бээжин хотоос эдийн засгийг дэмжих арга хэмжээг танилцуулсан нь хувьцааны зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн. (БНХАУ-ын хувьцааны зах зээл “Dragon Boat Festival”-тай холбоотойгоор Пүрэв гарагт хаагдсан.) “Shanghai Composite Index” 2.1%, “CSI 300 Index” 2.2% тус тус өсөлттэй байсан.
  2. БНХАУ-ын засгийн газар эдийн засгийг дэмжих төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн бодлогыг хамарсан 33 арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
  3. БНХАУ-ын үл хөдлөхийн салбар 5-р сард эерэг үзүүлэлттэй байлаа. Хувийн байгууллагын судалгаагаар 5-р сард шинэ орон сууцны борлуулалтын үнэ 4-р сараас бага хэмжээнд өссөн үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч 5-р сарын үл хөдлөхийн борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 59.4%-р буурсан үзүүлэлттэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news