{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ


Олон улсын валютын сан 2023 оны 7-р сарын дэлхийн эдийн засгийн тойм тайлангаа "Богино хугацаан дах уян хатан байдал, тогтвортой сорилтууд" нэрээр онцолж шинэчлэлээ.

Эдийн засгийн тойм тайланг хураангуйлбал:

Дэлхийн эдийн засаг 2022 онд 3.5%-ийн өсөлттэй байсан бол 2023 болон 2024 оны эдийн засгийн өсөлт 3.0%-д хүрч буурах хүлээлттэй байна. Томоохон банкууд өндөр инфляцыг бууруулахаар бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна. Дэлхийн инфляцын түвшин 2022 онд 8.7% байсан бол 2023 онд 6.8%, 2024 онд 5.2%-д хүрнэ гэж таамаглаж байна.

АНУ-ын өрийн таазны хэлэлцээр амжилттай хийгдсэн, АНУ-ын эрх баригчид Швейцарын банк санхүүгийн салбар дах хямралын эрсдэлийг зогсоох бодлогын арга хэмжээ авсан нь санхүүгийн хямралын томоохон эрсдэлийг буурууллаа. Украйнд өрнөж буй дайн, цаг агаарын эрс тэс үзэгдэл болон төв банкуудын мөнгөний бодлогын нөлөөнөөс гэнэтийн шок үүсвэл инфляцын түвшин өсөх эрсдэлтэй байна. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ ихээр нэмэгдэж буй нь эдийн засгийг илүү өргөн хүрээнд хамарч сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байна. Зах зээлийн нөхцөл байдлын сайн тал нь инфляц хүлээлтээс хурдан буурч, мөнгөний хатуу бодлогыг цаашид хэрэгжүүлэх хэрэгцээг бууруулж улмаар дотоодын эрэлт дахин тогтворжих боломжтой байна. 

Дийлэнх эдийн засгийн хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ инфляцын түвшнийг бууруулах нь нэн тэргүүнд тавигдаж байна. Иймд төв банкууд үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хяналт, эрсдэлийн хяналтыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах ёстой юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news