ОПЕК+ ГАЗРЫН ТОСНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ӨДӨРТ 2 САЯ БАРРЕЛИАР БУУРУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
ОПЕК+ газрын тосны нийлүүлэлтээ бууруулахаар тохиролцсон нь дэлхийн эдийн засагт хэрэгтэй зүйлийн эсрэг шийдвэр боллоо.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабд айлчилж газрын тосны нийлүүлэлтийг ихэсгэх хэлэлцээр хийсээр байгаа боловч ОПЕК+-оос ийм шийдвэр гарсан нь түүний хүчин чармайлтыг үгүйсгэж байгаа мэт зүйл зүйл болоод байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын төрийн өмчит Нордстрим компани байгалийн хийн нийлүүлэлтээ их хэмжээгээр бууруулсан нь дэлхий даяар эрчим хүчнээс хамааралтай өндөр инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна.
Барууны орнууд Саудын Арабын шийдвэрийг өндөр инфляцын дарамттай байгаа энэ үед таатайгаар хүлээж авахгүй нь мэдээжийн хэрэг байна. Жишээлбэл, АНУ-ын эрчим хүчний нөөц 1984 оноос хойших хамгийн доод хэмжээндээ хүрч буурсан байна.
Урт хугацаандаа Саудын Араб ОХУ-тай хамт "BRICS"-д нэгдэх төлөвлөгөөтэй учраас ийм шийдвэр гаргасан байж болохоор байна. Хэрэв Саудын Араб "BRICS"-д нэгдвэл түүхий эд төвтэй эвсэл байгуулагдаж, АНУ-ын ам.долларын системтэй өрсөлдөнө. Тийм учраас дэлхийн даяар газрын тосны үнэ өндөр байх нь тэдэнд ашигтай юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 1