{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ БАЙНА
2022.07.04

ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ БАЙНА


Дэлхийн томоохон төв банкууд хүүгийн түвшнийг нэмэгдүүлж байгаатай холбоотой хүүгийн түвшинд мэдрэг орон сууцны зах зээл удаашралд орж эхлээд байна.

Хүүгийн түвшин нэмэгдэхийн хэрээр ихэнх орнуудын ипотекийн зээлийн хүү сүүлийн 1 жилийн хугацаанд эрчимтэй өсөөд байгаа юм. Түүнчлэн төв банкууд инфляцын  эсрэг хүүгийн түвшнийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх магадлал өндөр байгаа тул ипотекийн зээлийн хүү нэмэгдсэн хэвээр байх хүлээлт зах зээлд үүсээд байна.

Дээрх шалтгааны улмаас орон сууцны зах зээл дээр эрс өөрчлөлт гараад байгаа ба өндөр хөгжилтэй орнуудын орон сууцны борлуулалт аль хэдийн мэдэгдэхүйц буурч эхлээд байна. Жишээлбэл орон сууцны борлуулалт АНУ-д цар тахлын оргил үеэсээ 40%-аар, ИБНВУ-д 50%-аар тус тус буурсан байна. Борлуулалтын хэмжээ буурах нь цаашлаад үнэд нөлөөлдөг ба шинжээчдийн үзэж буйгаар борлуулалтын хэмжээ 10 хувиар удаашрахад 6 сар орчмын хугацаанд орон сууцны үнийн өсөлт 2 хувиар буурдаг байна. 

Хэдийгээр АНУ, ХБНГУ болон ИБНВУ-д орон сууцны үнэ одоогоор өсөлттэй хэвээр байгаа ч Австрали, Канад, Швед, Шинэ Зеланд гэх мэт улсуудад үнийн түвшин аль хэдийн буурч эхэлжээ. Шинэ Зеланд улсын хувь гэхэд орон сууцны үнэ цар тахлын дээд цэгээсээ 8 хувиар буурч хамгийн их бууралтыг үзүүлээд байгаа бол Канад улсад цар тахлын эхэн үед хамгийн их өсөлттэй байсан бүс нутгуудын орон сууцны үнэ хамгийн ихээр унаж байна. 

Эдгээрийн хамт авч үзэхэд цар тахлын үеэр ажиглагдсан орон сууцны зах зээлийн огцом өсөлт зогсож байгаа нь харагдаж байна. Түүнчлэн шинжээчид ихэнх өндөр хөгжилтэй орнуудын орон сууцны зах зээлийн өсөлт ирэх улирлуудад саарна гэж үзэж байгаа ба хүүгийн нэмэгдэх нь борлуулалтын хэмжээг дахин бууруулан орон сууцны зах зээлийг хямралын байдалд оруулах эрсдэлтэй байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news