{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“RIO TINTO” НҮҮРСНИЙ БИЗНЕСЭЭС ГАРАВ
Түүхий эдийн зах зээл

“RIO TINTO” НҮҮРСНИЙ БИЗНЕСЭЭС ГАРАВ


“Rio Tinto” компани долоо хоногийн дотор дөрвөн тэрбум ам.долларын  хэлцэл хийснээр нүүрсний бизнесээсээ бүрмөсөн гарч байна. Тус компани  “Kestrel” нүүрсний ордын эзэмшлээ “EMR Capital” болон Индонезийн “Adaro Energy” компаниудад 2.25 тэрбум ам.доллараар худалдахаа мягмар гарагт мэдээллээ. Үүнээс өмнө Австрали дахь нүүрсний гурван ордоо 1.9 тэрбум ам.доллараар худалджээ. Нүүрс олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Rio Tinto” групп   нүүрсний бизнесээс гарч төмрийн хүдэр, хөнгөн цагааны бизнесээ өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тус компанийн захирал  Жан-Себастьян Жак мэдэгдэж байсан юм. 10 жилийн өмнө “Rio  Tinto”-ийн  нийт орлогын 25 орчим хувийг нүүрс, ураны бизнес бүрдүүлдэг байсан бол 2017 онд ердөө долоон хувь болж буурсан байна. Хэдий тийм  боловч уул уурхайн бусад томоохон компаниуд үүнээс өөр бодлого баримталж байгаа аж. Тухайлбал, “Anglo American” компани нүүрсний зарим ордуудаа  худалдах төлөвлөгөөгөө хойшлуулсан бол нүүрс нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Glencore” компани бизнесээ тэлэхээр худалдан авах хэлцлээ  эрчимжүүлээд байна. Харин нөгөө талаас хөрөнгө оруулагч нар байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих алхмуудыг хийж эхэлжээ. Норвегийн Баялгийн сан нийт борлуулалтын 30 хувийг нүүрснээс  бүрдүүлдэг компаниудад хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news