RIO TINTO: "ОЮУ ТОЛГОЙ"-ИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ ЯПОН, БНСУ-Д ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН
“Оюу Толгой”-ийн гүний уурхайн олборлолтыг эхэлсний дараа зэсийн баяжмалыг Япон, БНСУ-д экспортлох боломжийг эрэлхийлж, төлөвлөж байгаа гэдгийг “Rio Tinto” группийн жил тутмын уулзалтын үеэр дурдсан байна. “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалттай холбоотой бүх гэрээний үндсэн зарчмуудын хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын Парламентаас байгуулсан ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ хийнэ гэж харж байгаа талаар “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак онцолжээ. Мөн тэрбээр “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын хамрах хүрээ нь оролцогч талууд болох Монгол Улс болон хувь нийлүүлэгчдэд аль алинд нь эн тэнцүү, шударга байдлаар байгуулагдсан гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Эргэн сануулахад, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, хоёр сарын дотор дүгнэлтээ гаргах товтой байгаа юм. Харин олон улсын тухайд АНУ ОХУ-ын эсрэг хориг тавьсантай холбоотойгоор ОХУ-ын “Rusal” компанитай Квинслэнд мужид хамтран хэрэгжүүлэх төслөө эргэн харна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BloombergTv.mn