{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
RIVIAN-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ САЛБАР БАТАРЕЙН ХОМСДОЛД ОРОХЫГ АНХААРУУЛЛАА

RIVIAN-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ САЛБАР БАТАРЕЙН ХОМСДОЛД ОРОХЫГ АНХААРУУЛЛАА


Rivian Automotive Inc. компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал RJ Scaringe цахилгаан автомашин үйлдвэрлэлд хэрэглэх батарейны дийлэнх нийлүүлэлтийн сүлжээ баригдаагүй байгаа нь ойрын жилүүдэд хэдэн 10 сая цахилгаан автомашин зарах зорилготой байгаа цахилгаан автомашины салбарыг, одоогийн компьютерын чипийн хомсдолоос илүү хэмжээний хомсдолтой ирээдүйд учрахаар байгааг анхааруулаад байна.

Нийлүүлэлтийн хомсдолтой холбоотойгоор цахилгаан автомашин үйлдвэрлэлийн ихэнх компаниуд нь батарей үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд болох cobalt, lithium, никель зэрэг түүхий эдийн хязгаарлагдмал нөөцийг нөөцөлж байгаа бөгөөд ихэнх томоохон компаниудын хувьд өөрсдийн батарейны үйлдвэрийг барих төлөвлөгөөтэй байгаа байна.

Батарейны нийлүүлэлтийн сүлжээг хянадаг Benchmark Mineral Intelligence-ийн мэдээлснээр, цахилгаан автомашины эрчим хүчний гол эх үүсвэр болох lithium-ion батарейны эрэлт 2015 онд 59 гигаватт/цаг байсан бол 2021 онд 400 гигаватт/цаг болсон ба 2022 оны эцэс гэхэд дахин 50 хувиар өсөх төлөвтэй байгааг мэдээлээд байна. Мөн эдгээр батарейны түүхий эдүүд нь өнгөрсөн жил нийлээд 150 хувь, энэ оны 3-р сард 25 хувиас 30 хувь орчим өссөн байгааг мэдээлсэн юм.

Rivian Automotive Inc.-ийн хувьцааны үнэ нь хагас дамжуулагчийн хомсдол болон үйлдвэрлэлийн доголдолтой холбоотойгоор сүүлийн саруудад унаад байгаа ба Rivian Automotive Inc.-ийн хувьцаа Даваа гарагт 38.23 ам.доллароор хаагдсан нь IPO хийсэн үнэ болох 78 ам.доллароос ойролцоогоор 51 хувиар буураад байгаа үзүүлэлт юм. Уг компанийн автомашины үйлдвэр нь жилд 150,000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай хэдий ч хангалттай хэмжээнд (зорилтот хэмжээнд) автомашин үйлдвэрлэхгүй байгаа нь хувьцааны ханшийн бууралтад гол нөлөөг үзүүлсэн юм.

Аль ч улсын засгийн газар нь цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг. Мөн томоохон автомашин үйлдвэрлэлийн компаниуд нь өөрсдийн загварын цахилгаан автомашиныг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа буюу цахилгаан автомашиныг ирээдүй хэмээн харж байгаа. Гэсэн хэдий ч ирээдүйд үүсэх түүхий эдийн хомсдолоос болж цахилгаан автомашины салбар хангалттай хэмжээнд өсөж (хөгжиж) чадах нь эргэлзээтэй байна.


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news