{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“Saudi Aramco”-ийн хувьцааны ханш IPO-ийн нэрлэсэн үнээс доош орж буурлаа

“Saudi Aramco”-ийн хувьцааны ханш IPO-ийн нэрлэсэн үнээс доош орж буурлаа


Газрын тосны зах зээлд тогтворгүй байдал үүсэж OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн орнууд гарцаа танах биш харин эсрэгээрээ өсгөж болзошгүй болоод байна. 

Үүнтэй холбоотойгоор “Saudi Aramco” компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан IPO-ийн нэрлэсэн үнээс анх удаа доош орж, буурлаа. Газрын тосны зах зээлд үнийн дайн эхлэхээр байгаа нь ийнхүү тус компанийн төлөвт нөлөөлжээ. 

Эр-Риядын биржид хувьцаа нь арилжааны явцад 9.4 хүртэл хувиар унаж, хаалтын ханш нь 9.1 хувиар доош орж 30 риял дээр тогтсон байна. Хувьцааны нэрлэсэн үнэ 32 ам.доллар байсан юм. 

Саудын Араб болон OPEC-ийн бусад гишүүд дөрөвдүгээр сараас гарцаа өсгөнө гэсэн мэдээтэй зэрэгцэн “Saudi Aramco” компани Азийн орнууд дахь худалдан авагч нартаа хямдралтай үнэ санал болгож эхэлсэн гэдгийг эх сурвалжууд онцолж байна. 

“Saudi Aramco”-ийн зах зээлийн үнэлгээ IPO хийсний дараахан зорилтот хоёр их наяд ам.доллар хүрсэн ч түүнээс хойш гурван сарын хугацаанд үнэлгээ нь эргээд 400 гаруй тэрбум ам.доллароор буураад байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news