{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ШИНЭ ХК-ИУД 2018 ОНЫ АШГААСАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ОЛГОНО

ШИНЭ ХК-ИУД 2018 ОНЫ АШГААСАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ОЛГОНО


Image result for dividendIPO хийж олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ашигласан компаниуд ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдээд байна.

IPO хийснийхээ үр өгөөжийг нь хүртэж байгаа учраас хувьцаа эзэмшигчдэдээ 2018 оны ашгийн тодорхой хувиа өгөх нь зөв гэж “Айтүүлс”, “ЛэндМН” компаниудын удирдлагууд үзэж байгаа ажээ. Хувьцаат компаниудын санхүүгийн тайлан эцсийн байдлаар аудитаар баталгаажсаны дараа ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тараахаа хурлаар шийдвэрлэх юм байна.

“Айтүүлс” компанийн хувьд 2017 оны 11 дүгээр сард IPO хийж, олон нийтээс 1.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм. Үүний дараа хувьцааны ханш нь хоёр долоо хоногийн хугацаанд 2.5 дахин өсч, 250 төгрөгт хүрч байв. Тус компани 1-р сарын 25-нд санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулах ажээ.

Харин “ЛэндМН” компани 2018 оны 3-р сард IPO хийж, таван тэрбум төгрөгийн санхүүжилт татсан юм. Урьдчилсан байдлаар тус компани 2018 онд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тооцоо гарч байгаагаа мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn




Бусад мэдээ