SILICON VALLEY BANK САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХУВЬЦААНУУДАД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ
S&P 500 индекс дэх бүх салбарын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт бууралттай байсан ба хамгийн өндөр бууралтыг санхүүгийн салбарын хувьцаанууд үзүүллээ. Санхүүгийн салбарын хувьцаанууд хамгийн өндрөөр буурсан нь SVB Financial (Silicon Valley Bank) банктай холбоотой байлаа.
Тодруулбал, тус банк нь баланс дээрх үнэт цаасны хөрөнгө оруулалтын алдагдлаа хүлээн зөвшөөрч банкны салбарын капиталын стандартаа хангахыг оролдсон боловч энэ нь бүтэлгүйтсэн юм. Үүний дараа тус банкны хувьцааны ханш 60% гаруйгаар унаж хувьцааны арилжааг нь зогсоосон юм.
Уг үйл явдлыг дагаж санхүүгийн салбарын компаниудын хувьцаа нийтдээ буурсан.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19