S&P 500 ИНДЕКС БОЛОН APPLE INC.
"S&P 500" индексэд хөрөнгө оруулах нь сайн хөрөнгө оруулалт билээ. Учир нь уг индекс АНУ-ын хувьцааны зах зээлийг өргөнөөр хянадаг бөгөөд 1957 онд танилцуулагдсанаас хойш жилийн дундаж өгөөж нь 10.7% байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагч 7 - 10 жилийн дотор (стандарт хазайлтын нөлөөг тооцсон) өөрийн хөрөнгө оруулалтыг 100% өсгөх тооцоололтой байна гэсэн үг юм.
Хөрөнгө оруулагч та мэдээлэл, судалгаатайгаар хөрөнгө оруулалт хийвэл уг индексээс илүү сайн гүйцэтгэлтэй байх боломжтой.
Доорх жишээгээр "S&P 500" индексийн 2012 оноос хойших өгөөжийг "Apple" компанийн өгөөжтэй харьцууллаа. Хэрэв та 2012 онд "S&P 500" индексэд $10,000 хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр таны хөрөнгө $31,377 болох байсан байна. Харин "Apple Inc."-д уг үнийн дүнгээр хөрөнгө оруулалт хийсэн бол $107,374 болох байсан байна.
Тэмдэглэл: Өнгөрсөн хугацааны гүйцэтгэл нь ирээдүйн гүйцэтгэлийн баталгаа болохгүй болно. Доорх графикийг тайлбарлах зорилгоор дээрх хөрөнгө оруулалтын тооцооллыг хийв.
Sources: Yahoo! Finance, Business Insider
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19