{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
СЯ: ТӨСВИЙН ОРЛОГО 589 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДАВЖ БИЕЛСЭН

СЯ: ТӨСВИЙН ОРЛОГО 589 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДАВЖ БИЕЛСЭН


Төсвийн орлого энэ оны долоодугаар сарын гүйцэтгэлээр 589 тэрбум  төгрөгөөр давж биелээд байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

 Ингэснээр  төсвийн тэнцэл 291.3 тэрбум төгрөг болж, оны эхний долоон сарын  байдлаар 2015 оноос хойш анх удаа ашигтай гараад байна. 

Төсвийн  орлого давж биелэхэд орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг татварын орлого  33 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын шинэчлэлээр НӨАТ-ын  орлого 34.1 хувиар  нэмэгдсэн бол онцгой албан татварын дүн хэмжээ  нэмэгдсэнээр 68 хувийн өсөлт бий болсон байна. 

Олон Улсын Валютын  Сангаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг  хийхдээ багийн ахлагч Жэф Готлийб "Сүүлийн үеийн макро эдийн засгийн  гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж  байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна" гэдгийг  онцолж байсан юм. Төсвийн орлого нэмэгдэж, эдийн засаг тааламжтай байгаа  энэ үед Засгийн газар Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь хүртэл  нэмэх шийдвэр гаргаад байна. Ингэхдээ төсөвт тодотгол хийхгүй. Ирэх  жилээс жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж цалин нэмнэ гэж мэдээлсэн юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news