{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
СЗХ: ЭЗЭМШИГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХУВЬЦААГ НЬ АРИЛЖААЛСАНТАЙ ХОЛБООТОЙ 24 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРСЭН

СЗХ: ЭЗЭМШИГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХУВЬЦААГ НЬ АРИЛЖААЛСАНТАЙ ХОЛБООТОЙ 24 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРСЭН


Related imageХөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс энэ оны III улиралд нийт 232 өргөдөл, гомдол ирсний 78 нь үнэт цаасны зах зээлийн байгууллагуудтай холбоотой байсан талаар Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Эдгээрийн 74-ийг хянан шийдвэрлэж, дөрвөн өргөдлийг хянаж байгаа юм байна. Үнэт цаасны салбарын нийт өргөдлийн 30.4 хувийг брокер, дилерийн компаниар дамжуулан эзэмшигчийн зөвшөөрөлгүй арилжаалсан хувьцаатай холбоотой гомдол эзэлсэн байна. Үүнээс 30 хувь нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй брокер, дилерийн компаниудад холбогджээ. Өнгөрсөн оны III улиралд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувьцааг нь арилжаалсантай холбоотой нийт 43 өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд ирж байсан аж. Харин энэ оны III улирлын байдлаар 24 болж буурсан байна. Эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувьцаа арилжаалсантай холбоотой өргөдлийн 83 хувийнх нь хувьцаа худалдах захиалгын гэрээ болон бэлэн мөнгө хүссэн өргөдөлд гарын үсэг зурсан байсан байна. Тиймээс тухайн гарын үсгийг хуурамч эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгожээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Улаанбаатар хивс”, “Тахь ко”, “Материал импекс”, АПУ, “Дархан нэхий” зэрэг компаниудын хувьцааг харилцагчийн дансанд буцаан байршуулахыг холбогдох Үнэт цаасны компаниудад үүрэг болгожээ.

Мөн АПУ, “Дархан нэхий” компанийн 2005 оноос хойших хугацааны ногдол ашгийг тооцон харилцагчдад олгуулах зэрэг үүрэг, даалгаврыг хүргүүлсэн байна. Эдгээрээс АПУ компанийн 40 мянган ширхэг хувьцааг эзэмшигчийн харилцагчийн дансанд буцаан байршуулжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news