{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“ТАЛХ ЧИХЭР” ХК: 2017 ОНД 37.5 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ, 36,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАСАН
Компанийн мэдээ

“ТАЛХ ЧИХЭР” ХК: 2017 ОНД 37.5 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ, 36,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАСАН


Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх чихэр” компани 2018 онд тоног,  төхөөрөмжөө шинэчилж, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин  чадлаа нэмэгдүүлэхээр болсноо мэдээллээ. Тус компани 2017 онд нийт 98  нэр төрлийн 37.5 тонн бүтээгдэхүүн борлуулж, 36.4 тэрбум төгрөгийн  орлого олжээ. Орлогын хэмжээ өмнөх оноос 11.8 хувиар өссөн дүнтэй байна.   Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” компани  2017 онд Итали улсын “CEPI” компанийн 500 тонн гурил вакум орчинд  хадгалах, дамжуулах систем, мөн Чех улсын талхны иж бүрэн системийг тус  тус ашиглалтад оруулсан байна. Тус компани 2017 оны ашгаас хувьцаа  эзэмшигчдэдээ нэгж хувьцаандаа 170 төгрөг буюу нийт 174.03 сая төгрөг  хуваарилахаар болжээ. Энэ нь цэвэр ашгийн 15.4 хувьтай тэнцэж байгаа юм.  “Талх чихэр” компани олон нийтэд нээлттэй болсон цагаас хойш нийт 19  удаа ногдол ашгаа тарааж байгаа аж. 

Тус  компанийн хувьцааны ханш он гарахаас өмнө 32 мянган төгрөг дөхөж дээд  цэгтээ хүрээд байсан бол сүүлийн байдлаар 23 мянган төгрөг болж буурчээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news