{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТАВАНТОЛГОЙН СТАНЦ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

ТАВАНТОЛГОЙН СТАНЦ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО


Image result for тавантолгой станцЗасгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12-р сарын 26-ны өдөр боллоо.

Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.

Энэ хүрээнд 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж, Оюутолгой төслийн төв дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбоно. Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой байх юм байна. Барилгын ажлыг 2020 оны 3-р сард эхэлж 2023 оны 6-р сарын эцэс гэхэд дуусгах, санхүүжилтийг “Тавантолгойн цахилгаан станц” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар гэрээнд тусгажээ.

“Оюутолгой” компани ирэх оноос эхлэн цахилгаан эрчим хүчээ боломжит хэмжээгээр манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс авахаар тохиролцоод байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Эх сурвалж: MongolianMiningJournal.com


Бусад мэдээ