Томоохон төв банкнууд бодлогын хүүгээ бууруулахаар бэлдэж байна.
Томоохон улс орнуудын инфяцлын түвшин оргил үеэсээ буурж зорилтот түвшин рүүгээ ойртож байгаатай холбоотой төв банкнуудад бодлогын хүүгээ бууруулах орон зай үүсээд байгаа билээ. Европын төв банк болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулахад бэлдэж байна.
Евро бүсийн сүүлийн 1 жил гаруй хугацаан дахь эдийн засгийн идэвхжил нь сул байгаа тул үүнийг харгалзан үзэж бодлогын хүүгээ Холбооны нөөцийн сангаас өмнө бууруулах төлөвтэй байна. Тодруулбал, Европын төв банкны Мөнгөний бодлогын ээлжит хурлын шийдвэр энэ Пүрэв гарагт мэдээлэгдэх ба тус хурлаар бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 4.25 хувьд хүргэх өндөр магадлалтай байна.
Бид Холбооны нөөцийн санг 2024 онд бодлогын хүүгээ 2 удаа бууруулна гэх хүлээлттэй байгаа бөгөөд ковидын өмнөх үетэй тэнцэхүйц хэмжээний бага түвшинд хүргэж бууруулахгүй гэж бодож байна. Учир нь инфляцын түвшин нягт байгаа тул томоохон төв банкнууд бодлогын хүүгээ хэт доод түвшинд хүргэж бууруулах төлөвлөгөөгүй байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19