"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Цемент шохой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18/62 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.12.25-ны өдрийн 10:00 цагт
Бүртгэх өдөр: 2018.12.07-ны өдөр
Хуралдах газар: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, “Цемент шохой” ХК-ийн хурлын зааланд
Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;
2. Компанийн тухай хууль болон Компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.
Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг: Сэлэнгэ аймаг, Сайхан суманд байрлах “Цемент шохой” ХК-ийн байранд ирэх эсхүл харилцдаг брокерын компаниас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Хурал зохион байгуулах коммис: 9914-4535, 9968-3422, 9473-6330.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж