{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ТҮМЭН ШУВУУТ" ХК ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ҮЙЛЧЛЭХ-IR ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

"ТҮМЭН ШУВУУТ" ХК ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ҮЙЛЧЛЭХ-IR ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас хөрөнгийн зах зээл үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан бүртгэлтэй компаниудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангуулахаар анхаарч ажиллаж байна. 

Санхүүгийн Зохицуулах Хороо (CЗХ)-ноос хувьцаат компаниудад хандан гаргасан ил тод, ёс зүйтэй ажиллах уриалгыг дэмжин “Түмэн шувуут” ХК нь “Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурлыг Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар нар оролцсон юм. 

“Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR” хөтөлбөрийг дэлхийн олон улс орны нээлттэй компаниуд хэрэгжүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчдад компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод, шуурхай хүргэж ажилласнаар хөрөнгө оруулагчидтай бат бэх харилцаа холбоо, итгэлцлийг үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулагчидтай болох, компанийн үнэ цэнийг тогтвортой хадгалах, нэмэлт санхүүжилт татах үйл явцыг хялбаршуулах зэрэг олон талын ач холбогдлыг бий болгодог байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ