ТӨВ БАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦИКЛ
Өндөр инфляцын түвшнийг зорилтот хэмжээнд хүргэж бууруулахын тулд төв банкнууд мөнгөний хумих бодлого баримталдаг. Мөнгөний хумих бодлого баримталснаар санхүүгийн зах зээлд хүүгийн түвшин өсөж, эрэлт буурч улмаар санхүүгийн зах зээлийн хөрвөх чадвар буурдаг. Доорх зурагт мөнгөний бодлогын циклийг үзүүлсэн бөгөөд ногоон зураасаар АНУ нь циклийн аль хэсэгт харьяалагдаж байгааг харууллаа.
АНУ-ын төв банк 2023 оны 3-р сард бодлогын хүүгээ 5%-д хүргэж, үүнээс хойш дахин бодлогын хүүгээ өсгөхгүй байх (Цаашид бодлогын хүүгээ бууруулна) төлөвтэй байна. Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөхөө больсон цагт хөрөнгийн зах зээл сэргэх тул хөрөнгийн зах зээлийн сэргэлт ойрхон байна.
МӨНГӨНИЙ ХУМИХ БОДЛОГЫН ЦИКЛ НЬ ДАРААХ НӨЛӨӨГ ҮЗҮҮЛНЭ
1. Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү даган өсөж зээл авалт багасна.
2. Хүүгийн түвшин өссөнөөр хөрөнгийн үнэлгээ буурна.
3. Хөдөлмөрийн зах зээл хумигдаж орлого буурна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19