{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТӨВ БАНКУУДЫН АЛТ ХУДАЛДАН АВАЛТ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ОРГИЛД ХҮРЧЭЭ

ТӨВ БАНКУУДЫН АЛТ ХУДАЛДАН АВАЛТ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ОРГИЛД ХҮРЧЭЭ


Төв банкнуудын алт худалдан авалт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрээд байгааг “World Gold Council”-ийн шинэ тайланд онцолсон байна. Оны эхний хагас жилийн байдлаар Төв банкнуудын алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өсөж, 193 тоннд хүрчээ. 

ОХУ, Турк, Казахстан болон хөгжиж буй орнуудад энэ хандлага илүүтэй  ажиглагдаж, нийт худалдан авалтын 86 хувийг бүрдүүлжээ. Олон Улсын Валютын Сангийн тайлангаас харахад энэ онд Египет улс 1978 оноос хойш анх удаа алт худалдаж авсан бол Энэтхэг, Индонез, Тайланд, Филиппин улс  урт хугацааны дараа алтны зах зээлд эргэн орсон байна. 

Монгол  Улсын хувьд оны эхний найман сард 12.2 тонн алт худалдаж авсан гэж Төв  банк мэдээллээ. Ийнхүү алтны эрэлт нэмэгдсэн нь ам.долларын нөлөөллийг багасгах зорилттой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. 

Эдийн  засгийн хүндрэл, улс төрийн тогтворгүй байдлын үед алт хадгалах нь аюулгүйд тооцогддог. Мөн олон улсын нийт өрийн хэмжээ өссөөр байгаа тул Төв банкнууд алтны нөөцөө нэмэх сонирхол өсөж байна гэж “Forbes”-ийн  судалгаанд дүгнэжээ.

Дэлхийн алтны зөвлөлийн тайланд  тусгаснаар хамгийн их алтны нөөцтэй Төв банкны жагсаалтыг Холбооны Нөөцийн банк тэргүүлж байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар АНУ-ын Төв банкны алтны нөөц 8,133 тонноор хэмжигдэж байсан. Энэ нь нийт гадаад валютын нөөцийнх нь 75 гаруй хувийг бүрдүүлж байна. Харин хоёрдугаарт бичигдэж байгаа Германы Төв банкны нөөц 3,370 тонн, удаах Франц улсын нөөц 2,450 тонн байна. Өөрөөр хэлбэл Холбооны Нөөцийн банкны алтны нөөц удаах байруудад бичигдэж байгаа гурван банкны алтны нийт нөөцөөс өндөр байгаа юм. 

Сонирхолтой нь 2000 оноос хойш АНУ-ын алтны нөөц 8,100-8,150 тонны хооронд тогтвортой хадгалагдсан байна. Харин стратегийн гол өрсөлдөгчид гэгддэг БНХАУ, ОХУ нөөцөө ойролцоогоор тав дахин нэмэгдүүлжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ