УЛС ТӨРИЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ МОНГОЛ УЛСЫН МЕТАЛЛЫН ЭКСПОРТОД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?
Улс төрийн тодорхойгүй байдал, металлын ханшийн савлагаа БНХАУ-д хийх Монгол Улсын экспортод нөлөөлнө гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзэж байна. Ялангуяа хөрш орнуудтайгаа харилцахМонгол Улсын харилцаа БНХАУ-д хийх металлын экспортод нөлөөлж магадгүй байгаа аж. “Bloomberg”-ийн шинжээчдийн урьдчилсан тооцоогоор энэ онд БНХАУ-ын импорт буурч, үйлдвэрлэлийн салбарын үнэ төдийлөн сэргэхгүй гэж тооцоолсон байна. Мөн агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ эрчимжиж, үл хөдлөх хөрөнгийн салбар удаашрах төлөвтэй байгаа нь дотоодын эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцолжээ. Хоёрдугаар сард БНХАУ-ын зах зээлд металлуудын ханш нэлээд тогтворгүй, холигдмол дүр зурагтай байсан аж. Тухайлбал, ган, төмрийн хүдрийн ханш өсөлттэй байсан бол бусад голлох металлуудад уналт давамгайлж байжээ.
Эх сурвалж: BloombergTv.mn