{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ХУВЬЦААНУУД
2021.09.24

ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ХУВЬЦААНУУД


Пүрэв гарагийн "taper tantrum"-ийн дүнд бондын өгөөжийн хэмжээ дэлхий нийтээр нэмэгдсэн ч үнэ цэнэ бүхий хувьцааны гүйцэтгэлд нөлөөлсөнгүй.

Bloomberg Global Aggregate Treasuries Index-ийн хамгийн бага өгөөжийн хэмжээ буюу yield-to-worst сүүлийн 7 сарын хамгийн их өсөлтөө үзүүлэн, 7-р сарын хэмжээндээ эргэн ирсэн байна. Харин дэлхийн үнэ цэнэ бүхий хувьцаануудыг илтгэдэг MSCI World Value Index-ийн гүйцэтгэлийг өсөлтийн хувьцаануудын илтгэдэг MSCI World Growth Index-тэй харьцуулахад өмнөх оны 11-р сарын түвшинтэйгээ ойролцоо байна. 


Эдийн засгийн мөчлөгөд мэдрэмтгий үнэ цэнэ бүхий хувьцаанууд нь энэ оны эхээр өгөөж өссөнтэй адил хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь хөрөнгө оруулагчид эдийн засгийг сэргэлттэй байхаас илүүтэй бууралттай байна гэсэн хүлээлтэд шилжиж байгаагийн илрэл болж байгаа юм.

АНУ, Их Британи зэрэг орнуудад инфляцын хэмжээ хэт их байгаа нь хүүгийн өсөлтийн хүлээлтийг бий болгож, БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсээд буй асуудал нь сэргэлт нь удааширч буй эдийн засагт бүр илүү дарамт үзүүлэх эрсдэлтэй байгаа бол Евробүсын орнууд болон Япон улс эдийн засгаа дэмжих хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай хэвээр байсаар байна.

Хөрөнгө оруулагчдын дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хүлээлт эргэн нэмэгдэх эсвэл инфляцын дарамт буурах хүртэл үнэ цэнийн хувьцаануудын гүйцэтгэл өсөлттэй хувьцаануудтэй харьцуулахад сул хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. 


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news