{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААС ГАРГАХ ХҮСЭЛТЭЙ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТЫН ЦАГ АВАХ ЦЭСИЙГ МХБ-ИЙН ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШУУЛЛАА
Хөрөнгийн зах зээл

ҮНЭТ ЦААС ГАРГАХ ХҮСЭЛТЭЙ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТЫН ЦАГ АВАХ ЦЭСИЙГ МХБ-ИЙН ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШУУЛЛАА


Монголын  хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжиж, үнэт цаасаа гаргаж  хөрөнгө босгох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байгаа нь  2017 оны арилжааны дүн болон индексүүдийн өсөлтөөс харагдаж байна. Түүнчлэн, сүүлийн хагас жилд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, анхдагч зах зээлд хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар  хөрөнгө босгосон компаниудын үнэт цаасны худалдан авах захиалга  нийлүүлэлтээсээ 3-16.5 дахин их байсан нь шинэ бүтээгдэхүүний эрэлт  өндөр байгааг харууллаа. 

 Иймд  МХБ-ээс үнэт цаас гаргахыг сонирхсон  аж ахуйн нэгжүүдтэй ганцаарчлан  уулзаж мэдээлэл өгөх зорилгоор МХБ-ийн цахим хуудсанд “Цаг авах” шинэ  цэс үүсгэлээ. Үнэт цаас гаргах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэхүү  цэсийг ашиглан ажлын өдөр бүрийн 11.00 цагаас уулзалт товлох боломжтой  бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж компаниуд та бүхэн бидэнтэй уулзаж,  үнэт цаас гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


Эх сурвалж: MSE.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news