{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.13 - 09.17 | ☕ Австрали долларын ирээдүй |
2021.09.17

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.13 - 09.17 | ☕ Австрали долларын ирээдүй |



Онлайн хувилбарыг үзэх


ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#36/2021


Энэ долоо хоногт онцлох ишлэл


"Мэдлэгтээ оруулж буй хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжийг өгнө"

- Бенжамин Франклин


Энэ долоо хоногт дотоодын зах зээл


*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

Энэ долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт 16.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Монгол Алт" (ERS 38.46%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID -53.63%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: "Инвескор ББСБ" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж нийт 60,000 ширхэг өрийн хэрэгслийг 6,000,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.

НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 198,766 ширхэг нэгж эрхийг 49,418,028.87,  "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 96,858 ширхэг нэгж эрхийг 112,979,013 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. 

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт олон улсын зах зээл


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт бага үнэлгээ бүхий компаниудаас бүрдсэн Russell 2000 индекс л дангаараа бага зэргийн өсөлт үзүүлж чадсан бол бусад томоохон индексүүд бүгд уналттай хаагдлаа. 


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛЕвропын хөрөнгийн зах зээл коронавирусын дельта хувилбарын тархалт эрчимжиж эдийн засгийн өсөлтийг хумьж байгаатай холбоотойгоор уналттай байлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпоны хөрөнгийн зах зээл ерөнхийдөө өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.39 хувь, TOPIX индекс 0.41 хувь тус тус өсөж хаагдсан байна. Эрх баригч Чөлөөт Ардчилсан намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн эхэллээ.
 
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хятадын хөрөнгийн зах зээл огцом уналттай байлаа. Тааруухан эдийн засгийн тоон мэдээ, Фужиан мужид шинэхэн дэгдсэн коронавирусын халдвар, өрөө дийлэхээ больсон үл хөдлөхийн магнат China Evergrande Group болон Макау-д тавигдаж буй илүү чанга муруйтай тоглоомын журам зэрэг сөрөг мэдээллүүд давхацсан хатуухан долоо хоног болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт онцлох график


Тайлбарыг эндээс

Энэ долоо хоногт эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР 27.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛОВ

  2021-09-17  

Нийт өрийн хэмжээ өсөхөд гадаад өр өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин дотоод өр болон Засгийн газрын өрийн баталгаа мөн Барих-Шилжүүлэх концесс аль аль нь буурсан байна. Засгийн газрын нийт өрийн дийлэнх хэсэг буюу 89.8 хувийг нь гадаад өр эзэлж байгаа аж ... Дэлгэрэнгүй

ЕВРОПЫН ОРНУУД ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГОО УЯЛДУУЛАХЫГ КРИСТИН ЛАГАРД УРИАЛАВ

  2021-09-17  

"Бид хавцлын ирмэг дээрээс холдсон ч хямралыг бүрэн давах болоогүй байна. Гэхдээ эдийн засгийн сэргэлт зургаан сарын өмнө тооцоолж байснаас хурдтай байна" гэж Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард онцоллоо. ... Дэлгэрэнгүй

БОДЛОГЫН ХҮҮ 6% ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ

  2021-09-16  

Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 2021 оны 4 дүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна .... Дэлгэрэнгүй


Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд


МОНГОЛБАНК, СТАТИСТИКИЙН БЮЛЛЕТЕНЬ

  2021-09-20  

Тус бюллетеньд Төв банк болон арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, мөнгөний тойм, зээлийн өрийн үлдэгдэл, ХҮИ, хадгаламж, зээлийн хүү, худалдааны тэнцэл, төсвийн гүйцэтгэл, үнэт цаасны зах зээлийн мэдээ зэрэг статистик агуулагддаг ... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, ГАДААД ХУДАЛДААНЫ ТОЙМ

  2021-09-20  

Монголбанк нь энэхүү тоймыг Гаалийн Ерөнхий газрын “Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл”-д үндэслэн, дэлхийн улс орнуудын Төв банкны практикт нийцүүлж, судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан боловсруулав ... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, МӨНГӨ САНХҮҮГИЙН СТАТИСТИКИЙН ТАНИЛЦУУЛГА 

  2021-09-22  

Тус тоймд үнэ, мөнгө, зээл, мөнгөний зах болон валютын ханшийн статистикт гарсан өөрчлөлт, хандлагыг тайлбарлан танилцуулдаг байна ... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news