{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.20 - 09.24 | ☕ Үнэ цэнэ бүхий хувьцаануудын хүлээлт |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.20 - 09.24 | ☕ Үнэ цэнэ бүхий хувьцаануудын хүлээлт |


Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД


#37/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл


"Know what you own, and know why you own it."

- Peter Lynch

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК тэргүүллээ. "Ариг Гал" (EER 27.92%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Шарын Гол" (SHG -15.97%) ХК хамгийн их бууралттай байв.


КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: 2021 оны 9-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 9-р сарын 24-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 134 ширхэг бондыг 13.4 сая төгрөгөөр, долларын 130 ширхэг бондыг 12,970 ам.доллараар арилжаалжээ.

 

НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 984,499 ширхэг нэгж эрхийг 243,202.49 мянган төгрөгөөр,"Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 80,993 ширхэг нэгж эрхийг 91,442.23 мянган төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бага зэргийн өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, Dow Jones (DJIA) 0.62 хувь, S&P 500 индекс 0.51 хувь, Nasdaq Composite индекс 0.02 хувь, S&P MidCap 400 индекс 0.80 хувь, Russel 2000 индекс 0.50 хувь тус тус өсөлттэй байлаа. 


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛЭдийн засгийн тэлэлт тасралтгүй үргэлжлэх тухай өөдрөг үзэлтэй холбогдуулан хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өссөн байна. Үүнд, STOXX Europe 600 индекс 0.31 хувь, Германы Xetra DAX индекс 0.27 хувь, Францын CAC 40 индекс 1.04 хувь, Италийн FTSE MIB индекс 1.01 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.26 хувь тус тус өссөн байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпон улсын хөрөнгийн зах зээл Даваа болон Пүрэв гаригт бүх нийтийн амралтын өдөр байсантай холбоотой ажиллаагүй ба долоо хоногийн сүүлээр уналттай байлаа. Nikkei 225 индекс 30,248.81 хүрсэн нь өмнөх долоо хоногийн болон энэ сарын эхээр хүрсэн сүүлийн 31 жилийн дээд түвшнээсээ бага зэрэг доогуур үзүүлэлт болсон юм. Иен ам.доллартой харьцах ханш 110 байсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.055 хувьд дээр хаагдсан байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Даваа, Мягмар гарагуудад бүх нийтийн амралтын өдөр байсантай холбоотой БНХАУ-ын хөрөнгийн зах зээл хаалттай байсан ч Баасан гараг гэхэд тогтвортой хаагдсан байна. Даваа гарагт Evergrande Group-ийг тойрсон өрийн хямралтай холбоотой Хонг Конгын Hang Seng индекс 3.0 хувиас дээш хувиар буурав. Мөн Evergrande-ийн гадаад бонд эзэмшигчид 83.5 сая долларын хүүгийн төлбөрөө АНУ-ын цагаар Пүрэв гарагт хүлээн авах ёстой байсан ч хүлээн аваагүй байна. Тус компани одоогоор 30 хоногийн хөнгөлөлтийн хугацаатай байгаа ба энэ хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол төлбөрийн чадваргүй гэж үзэгдэхээр байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график

Тайлбарыг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

II УЛИРАЛД АНУ-Д ӨРХҮҮДИЙН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ 4.3 ХУВИАР ӨСӨЖ, $141.7 ИХ НАЯД ХҮРЧЭЭ

  2021-09-24  

Энэ нь түүхэн дээд түвшин болоод байгаа ба 5.8 их наяд ам.долларын өсөлтийн 3.5 их наядыг үнэт цаасны зах зээлийн өсөлт бүрдүүлж байгаа аж. Харин 1.2 их наяд ам.долларыг өрхүүдийн эзэмшиж буй орон сууцны үнийн өсөлт бүрдүүлжээ... Дэлгэрэнгүй

БНХАУ “EVERGRANDE”-Д АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ДЕФОЛТ ЗАРЛАХГҮЙ БАЙХ ЗААВАРЧИЛГАА ӨГӨВ

  2021-09-24  

Харин эхлээд хувь хөрөнгө оруулагчдын төлбөрийг барагдуулж, дуусгаагүй барилгын төслүүдээ дуусгахад анхаарахыг зөвлөсөн байна. “China Evergrande Group”-ийн томоохон хувь эзэмшигчдийн нэг болох “China Real Estates Holdings” тус компанид эзэмшиж буй хувиа зарсаар байгаа аж... Дэлгэрэнгүй

УУХҮЯ: СҮҮЛИЙН ХОЁР ХОНОГТ НҮҮРС ТЭЭВРИЙН 660 АВТОМАШИН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН

  2021-09-24  

Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-наас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.... Дэлгэрэнгүй

 

Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд

МОНГОЛБАНК, ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭ

  2021-09-30  

Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны 7 дугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байхаар болов ... Дэлгэрэнгүй

ҮСХ, ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ 7 ХОНОГИЙН ҮНЭ

  2021-09-30  

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн Пүрэв гарагт нийтэлдэг билээ... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД


ТАТАХ

Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news