{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.27 - 10.01 | ☕ Өгөөжийн муруйн баруун хэсэг? |
2021.10.01

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.27 - 10.01 | ☕ Өгөөжийн муруйн баруун хэсэг? |


Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#38/2021


Энэ долоо хоногт онцлох ишлэл


"Stay hungry, stay foolish

- Steve Jobs


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 26.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК тэргүүллээ. "Хишиг Уул" (HSX 15.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Глобал Монголиа Холдинг" (HML -19.06%) ХК хамгийн их бууралттай байв. Энэ долоо хоногт "МИК Холдинг" ХК-ийн 2,068,980 ширхэг хувьцааний 24.8 тэрбум төгрөгийн багцын арилжаа явагдсан байна.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 92 ширхэг бондыг 9.2 сая төгрөгөөр, долларын 545 ширхэг бондыг 54,500 ам.доллараар арилжаалжээ.

НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 203,881 ширхэг нэгж эрхийг 49,608,796 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 69,295 ширхэг нэгж эрхийг 75,257,303 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. 

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт огцом уналтыг үзүүллээ. Nasdaq Composite индексийн хувьд 2-р сараас хойших хамгийн том уналтыг үзүүлсэн долоо хоног боллоо. Dow Jones (DJIA) 1.36 хувь, S&P 500 индекс 2.21 хувь, Nasdaq Composite индекс 3.20 хувь, S&P MidCap 400 индекс 0.58 хувь, Russel 2000 индекс 0.29 хувь тус тус уналттай байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл огцом уналаа. Шинжээчид энэхүү уналтыг эдийн засгийн өсөлтийн удаашрал болон инфляцийн өсөлтийн айдастай холбон тайлбарлаж байна. Европын STOXX Europe 600 индекс 2.24 хувь, Германы Xetra DAX индекс 2.42 хувь, Францын CAC 40 индекс 1.82%, Италийн FTSE MIB индекс 1.36 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.36 хувиар тус тус унав.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпоны хөрөнгийн зах зээл АНУ-ын зах зээлийг дагаж долоо хоногийн турш уналттай байлаа. TOPIX индекс нь долоо хоногийн турш ойролцоогоор 5 хувь, Nikkei 225 индекс 4.89 хувь тус тус буурсан байна. Иений ам.доллартой харьцах ханш 111.2 байсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бараг л өөрчлөгдөөгүй бөгөөд 0.055 хувь дээр хаагдав.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хятадын Hang Seng индекс өнгөрсөн долоо хоногийн турш 1.59 хувиар өссөн байна.  Shanghai Composite индекс 1.24 хувиар унасан бол CSI 300 индекс 0.64 хувийн бага зэргийн өсөлтийг үзүүллээ. 10 сарын 1-ны өдөр БНХАУ-ын Үндэсний өдөр тохиож байгаатай холбогдуулан хөрөнгийн зах зээл 10 сарын 7-нийг хүртэл амрахаар байна.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт онцлох график

Тайлбарыг эндээс

Энэ долоо хоногт эдийн засаг

УРЬДЧИЛАН ГҮЙЦЭТГЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ $111.1 САЯЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА

  2021-10-01  

Энэ онд төлбөрийн тэнцэл 460-470 сая ам.долларын ашигтай гарна гэж Монголбанк тооцоолж байсан ч III улиралд алдагдал огцом нэмэгдсэн тул энэ онд алдагдалтай гарах хүлээлттэй байна... Дэлгэрэнгүй

ЯПОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАРЦ VIII САРД 3.2 ХУВИАР БУУРЛАА

  2021-09-30  

Тус улсын үйлдвэрлэлийн гарц хоёр дахь сардаа дараалан буурахад автомашин, цахилгаан бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан нь голлон нөлөөлсөн байна... Дэлгэрэнгүй

СЯ: ХУУЛИЙН ТӨСӨЛД ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН

  2021-09-30  

Сангийн сайд Б.Жавхлан Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа... Дэлгэрэнгүй


Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд

МОНГОЛБАНК, БАНКУУДЫН САЛБАР НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ

  2021-10-10  

Уг тайланд аймгууд дахь банкны салбарын гол үзүүлэлт болох зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдэл, хүүний мэдээ, ашиг, алдагдал, боловсон хүчний байдал, салбар, нэгжийн тоо зэрэг мэдээлэл багтдаг... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ

  2021-10-05  

Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны 7 дугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байхаар болов... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news