{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.17 - 01.21 | ☕ ДЭЛХИЙ VS АНУ |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.17 - 01.21 | ☕ ДЭЛХИЙ VS АНУ |


Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#3/2022


Энэ долоо хоногт онцлох ишлэл

"Many people take no care of their money till they come nearly to the end of it, and others do just the same with their time."

- Johann Wolfgang von Goethe


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 9.05 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Өндөрхаан" (ONH 31.98%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Жидакс" (SOH -21.11%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 8,100 ширхэг бондыг 822.61 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 79,465 ширхэг нэгж эрхийг 77.31 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 90,155 ширхэг нэгж эрхийг 16.45 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл бодлогын хүүгийн өсөлтийн санаа зовнилоос үүдэн уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 4.58 хувь, S&P 500 индекс 5.68 хувь, Nasdaq Composite индекс 7.55 хувь, Russel 2000 индекс 8.07 хувь, S&P MidCap 400 индекс 6.76 хувиар тус тус буурсан байна. Энэхүү уналт нь цар тахал эхэлснээс хойш их хамгийн том уналт болсон бөгөөд 4-р улирлын санхүүгийн тайлангийн мэдэгдлийн дараа Netflix компанийн хувьцаа 20 хувь унажээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын Төв банк (ECB) болон ИБНВУ-ын Төв банк (BoE) бодлогын хүүгээ чангатгаж магадгүй гэсэн хүлээлтийн үүднээс Европын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд уналт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1.40 хувь, Францын CAC 40 индекс 1.04 хувь, Италийн FTSE MIB индекс 1.75 хувь, Германы Xetra DAX индекс 1.76 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.65 хувиар тус тус буурсан байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нь Украины геополитикийн асуудал болон Европын Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэн бага зэргийн уналт үзүүллээ. 


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээлийн өгөөж өнгөрсөн долоо хоногт огцом уналттай байсан бөгөөд Nikkei 225 индекс 2.14 хувь, TOPIX индекс 2.62 хувиар тус тус буурсан байна. Тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдэж, засгийн газар Токио хот болон бусад 12 мужийг онц байдлын горимд шилжүүлсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйд нөлөөлжээ. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.15 хувиас 0.13 хувь хүртэл буурсан бол иений ам.доллартой харьцах ханш чангарч 114.22-аас 113.96 хүрчээ.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын засгийн газар мөнгөний зөөлөн бодлого баримталж, эдийн засгийн хямралд орсон үл хөдлөх хөрөнгийн салбарт дэмжлэг үзүүлэх дохио өгснөөр БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлт үзүүлж, Shanghai Composite индекс 0.1 хувь, CSI 300 индекс 1.1 хувиар тус тус өсжээ. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж өнгөрсөн долоо хоногт 2.809 хувиас 2.736 хувь болж буурсан бол Юанийн ам.доллартой харьцах ханш 6.34 болж ам.долларын эсрэг чангарч 2018 оны 5-р сараас хойших хамгийн сайн түвшинд хүрчээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт онцлох график

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт эдийн засаг

ҮСХ: 2021 ОНД МОНГОЛ УЛСЫН ЧУЛУУН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ 37.4 ХУВИАР БУУРЧ, 22.7 САЯ ТОНН БОЛОВ

  2021-01-19  

2021 онд Монгол Улс 22.7 сая тонн чулуун нүүрс олборлосон байна. Чулуун нүүрсний олборлолт өмнөх оноос 37.4 хувиар буурчээ. Түүнчлэн төмрийн хүдэр, алт, хайлуур жоншны олборлолт 0.6-7.1 хувиар буурсан байна. .. Дэлгэрэнгүй

ЯПОНЫ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ -0.1 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХААР ШИЙДВЭРЛЭВ 

  2022-01-18  

Япон улсын Төв банк бодлогын хүүгээ -0.1 хувьд хэвээр хадгалж, бонд худалдан авах хөтөлбөрөө хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ... Дэлгэрэнгүй

ОУХБ: АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 2023 ОН ХҮРТЭЛ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕИЙН ТҮВШНЭЭС ӨНДӨР БАЙНА

  2022-01-18  

Дэлхийн улс орнуудад ажилгүйдлийн түвшин 2023 он хүртэл цар тахлын өмнөх үеийн түвшнээс дээгүүр байх төлөвтэй байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгдлээ... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news