{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.31 - 02.04 | ☕ ӨНДӨР ХҮЛЭЭЛТ |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.31 - 02.04 | ☕ ӨНДӨР ХҮЛЭЭЛТ |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#5/2022


Энэ долоо хоногт онцлох ишлэл

“Far more money has been lost by investors trying to anticipate corrections, than lost in the corrections themselves.”

- Peter Lynch


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 0.91 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Монос Хүнс" (MFC) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Жидакс" (SOH 32.24%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Хот Девелопмент" (SDT -14.24%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 828 ширхэг бондыг 82.78 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 31,971 ширхэг нэгж эрхийг 5.53 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 30,551 ширхэг нэгж эрхийг 30.02 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛХөрөнгийн зах зээл тогтворгүй байгаа ч АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 1.05 хувь, S&P 500 индекс 1.55 хувь, Nasdaq Composite индекс 2.38 хувь, Russel 2000 индекс 1.72 хувь, S&P MidCap 400 индекс 1.74 хувиар тус тус өссөн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт S&P 500 индексийн 112 компаниуд 2021 оны жилийн эцсийн тайлангаа тайлагналаа. Зарим компаниудын тайлан хүлээлтээс сайн гарсан нь индексийн өсөлтөд нөлөөлжээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын бүсийн инфляц 1-р сард 5.1 хувьд хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрснээр Европын Төв банкны (ECB) ерөнхийлөгч Christine Lagarde 2022 онд багтаан бодлогын хүүг нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгдлээ. Тус мэдэгдлийн дараа Европын хөрөнгийн зах зээл бага зэргийн уналт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 0.73 хувь, Германы Xetra DAX индекс 1.43 хувь, Францын CAC 40 индекс 0.21 хувиар тус тус буурсан бол Их Британийн FTSE 100 индекс 0.67 хувь, Италийн FTSE MIB индекс бага зэргийн өсөлт үзүүлжээ. Европын бүсийн голлох бондуудын өгөөж инфляцын өсөлтийн дарамт нь Европын Төв банкны мөнгөний бодлогод өөрчлөлт оруулж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас өсжээ.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй байсан бөгөөд Nikkei 225 индекс 2.70 хувь, TOPIX индекс 2.86 хувиар тус тус өссөн байна. 2021 оны жилийн эцсийн тайлангаар зарим технологийн компаниудын тайлан сайн гарсан нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн коронавирусийн тархалт удааширч байгаа тул засгийн газар орон суугч бус гадаадын иргэдийг нэвтрүүлэх эсэхийг ярилцаж байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Цагаан сарын баярыг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт амарсан бөгөөд эдийн засгийн 1-р сарын мэдээгээр худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 12-р сарын 50.3-аас 50.1 болж буурсан бол үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэмждэг, үйлдвэрлэлийн бус салбарын үзүүлэлт 52.7-оос 51.1 болж буурсан байна. Шинжээчид, энэхүү бууралтыг оны сүүлээр тус улсад коронавурисийн тархалт ихэссэнтэй холбон тайлбарлаж байгаа бол зарим шинжээчид үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал эдийн засагт нөлөөлж байна гэж үзэж байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт онцлох график

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт эдийн засаг

МОНГОЛБАНК: ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 2021 ОНЫ XII САРД $241.8 САЯЫН АШИГТАЙ ГАРСАН

  2022-02-01  

2021 оны 12 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 241.8 сая ам.долларын ашигтай гарсан байна... Дэлгэрэнгүй

ЯПОН УЛСЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН БУУРЧ, 2.7 ХУВЬД ХҮРЭВ 

  2022-02-01  

Япон улсын ажилгүйдлийн түвшин 2021 оны 12 дугаар сард буурч, 2.7 хувьд хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс сайн үзүүлэлт боллоо... Дэлгэрэнгүй

ОУХБ: АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 2023 ОН ХҮРТЭЛ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕИЙН ТҮВШНЭЭС ӨНДӨР БАЙНА

  2022-02-01  

Австралийн Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.1 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Харин бонд худалдан авах хөтөлбөрөө үе шаттайгаар бууруулж, хоёрдугаар сарын 10-нд бүрэн эцэслэхээ мэдэгдсэн байна... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news