{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮЦТХТ: ШИНЭ ДАНСНЫ ТОО 2.5 ДАХИН НЭМЭГДСЭН
Хувьцааны зах зээл

ҮЦТХТ: ШИНЭ ДАНСНЫ ТОО 2.5 ДАХИН НЭМЭГДСЭН


Шинээр үнэт цаасны данс нээлгэсэн иргэн, аж ахуйн нэгжийн тоо хоёрдугаар сард өмнөх сараас 2.5 дахин нэмэгдэж, 10 мянга давсан байна. Энэ нь 2016 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэдээллээ. Бүтцээр нь харвал нийт данс нээлгэгчдийн 99.8 хувь нь дотоодын иргэд байгаа бол 0.1 хувийг гадаадын иргэд бүрдүүлжээ. Харин үлдсэн хувийг дотоодын болон гаднын аж ахуйн нэгжүүд эзэлсэн байна.

Дээрх хугацаанд "Гүүдсек" үнэт цаасны компани хамгийн олон буюу 7000 гаруй данс нээгээд байгаа аж. Түүнчлэн “ЛэндМН” ХК-ийн андеррайтераар ажилласан "Mirae Asset Securities Mongolia" Үнэт цаасны компани 1240 данс нээсэн нь өмнөх сараас 27 дахин өссөн үзүүлэлт болсон байна. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах чинээгээр энэхүү зах зээлд оролцох иргэдийн идэвх нэмэгдсээр байгааг Монголын Хөрөнгийн бирж онцолж байв. Мөн 2017 онд нийт 859 сая төгрөгийн арилжаа хийсэн нь сүүлийн 26 жилийн дээд үзүүлэлт болсон гэж Монголын Хөрөнгийн бирж мэдээлсэн юм. 2018 он гарснаас хойш арилжааны идэвхээр АПУ, “Тавантолгой”, “Айтүүлс” компаниуд тэргүүлээд байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news