{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
УУЛ УУРХАЙН ТОМООХОН КОМПАНИУДЫН ЧӨЛӨӨТ МӨНГӨН УРСГАЛ НЭМЭГДЖЭЭ
Түүхий эдийн зах зээл

УУЛ УУРХАЙН ТОМООХОН КОМПАНИУДЫН ЧӨЛӨӨТ МӨНГӨН УРСГАЛ НЭМЭГДЖЭЭ


Голлох металлуудын ханш олон жилийн дээд түвшинд хүрсний нөлөөгөөр “BHP”, “Rio Tinto”, “Glencore”, “Anglo American” зэрэг дөрвөн компанийн чөлөөт мөнгөн урсгал өдрийн 87 сая ам.долларт хүрч, нэмэгдсэн болохыг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хэдэн жилийн өмнө компаниуд нэгдэн, нийлэх хэлцэлд бэлэн мөнгөний нөөцөө зарцуулах хандлага давамгай байжээ. Харин энэ жилийн хувьд өрийн дарамтаа бууруулж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахад төвлөрч байгаа юм байна. Тухайлбал, “Glencore” компани хувьцаа эзэмшигчдэдээ 2.9 тэрбум ам.долларын ногдол ашиг тарааж, өрийн хэмжээг 10.7 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. Харин “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн 2017 оны ногдол ашиг 71 хувиар нэмэгдэж, 5.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс гадна нэг тэрбум ам.долларын хувьцааг 2018 онд багтаан эргүүлэн худалдаж авахаар болжээ. Үр дүнд нь хувьцаа эзэмшигчдэдээ эргүүлэн олгож байгаа нийт бэлэн мөнгөний хэмжээ нь 9.7 тэрбум ам.долларт хүрч, харин өрийн хэмжээ нь 3.8 тэрбум ам.доллар болж буураад байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news