{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
XANADU MINES: "ХАРМАГТАЙ" ТӨСЛИЙН ӨРӨМДЛӨГИЙГ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН

XANADU MINES: "ХАРМАГТАЙ" ТӨСЛИЙН ӨРӨМДЛӨГИЙГ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН


“Xanadu Mines” компани “Хармагтай” төслийн өрөмдлөгийн ажлаа эхэлсэн  байна. Энэхүү ажлын үр дүнд жорк стандартаар тогтоосон нөөцийн хэмжээг  нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа аж. Улмаар IV улиралд танилцуулах  урьдчилсан эдийн засгийн үнэлгээндээ ашиглана гэж тус компани мэдээллээ.  

Үүний  зэрэгцээ Австралийн Хөрөнгийн биржид “Xanadu Mines”-ийн хувьцааны ханш  лхагва гарагийн арилжаагаар 14.29 хувиар өсөж, 0.12 австрали доллар  боллоо. “Steppe Gold” компани Торонтогийн Хөрөнгийн биржид IPO  гаргаснаас хойш хувьцааных нь ханш 40 орчим хувиар буураад байна. Хэдий  тийм боловч хамгийн сүүлийн арилжаагаар ханш нь 2.6 хувиар өсөж, 1.16  канад доллар болжээ. Тус компани II улиралд хайгуулын зардалд 705.5  мянган канад доллар зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 55 хувиар өссөн  талаар санхүүгийн тайландаа дурдсан байна. 

Үүнээс  гадна “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”  компанийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш буурах хандлага давамгайлж  байна. Нэгдүгээр сард хүрсэн оргил ханшаас 30 хувиар буурч, өнөөдрийн  байдлаар 3.16 канад доллараар хувьцааг нь арилжаалж байна. Хамгийн сүүлд  буюу наймдугаар сарын нэгнээс эхлэн тус компанийн Гүйцэтгэх захирлаар  Ульф Гуэллманн сонгогдон ажиллаж байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news