{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
XIAOMI НЬ БНХАУ-Н APPLE БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА.

XIAOMI НЬ БНХАУ-Н APPLE БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА.


Өнгөрсөн 2-р сард Xiaomi-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Лэй Жун нь Apple болон Samsung компаниудыг бүдүүлгээр онцлон дурдаж, өөрийн компанийг 3 жилийн дотор БНХАУ-ын хамгийн өндөр борлуулалттай ухаалаг утасны брэнд (Apple болон Samsung компаниудаас илүү) болно хэмээн амлаад байсан.

Ухаалаг гар утасны дэлхийн 2 дахь том үйлдвэрлэгч Xiaomi нь БНХАУ-д нийт борлуулалтаараа 3-т, дэлхийн тансаг хэрэглээний зах зээлийн 5 хувийг эзэлдэг компани юм. Хэрэв бүх зүйл тэдний төлөвлөгөөний дагуу байвал тус компани нь 2024 онд Apple компанийг цахилгаан автомашинаа худалдаанд гаргахаас өмнө өөрсдийн цахилгаан автомашиныг худалдаанд гаргах байна.

Гэвч Бээжингийн технологийн эсрэг хөдөлгөөн болон дэлхий даяарх чипийн хомсдолтой холбоотойгоор Xiaomi-ийн ашигт ажиллагаа нь хангалттай сайн биш байгаа бөгөөд Hong Kong-ийн биржид бүртгэлтэй хувьцааны үнэ нь өмнө оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар (US$1.50) буураад байгаа юм.

Xiaomi компанийн хувьд Apple болон Samsung компаниудыг борлуулалтаараа гүйцэхэд тулгарах хамгийн том саад нь хэрэглэгчдийн тансаг хэрэглээний сэтгэл ханамжийг хангах явдал байгаа бөгөөд Apple компанийн бүтээгдэхүүнд хэрэглэгчид дунджаас дээгүүр дүн төлөхөөс татгалздаггүйн адил Xiaomi компанийн хувьд өөрсдийн брэндийн үнэ цэнийг өсгөх нь тэдний хамгийн гол зорилго болоод байгаа юм.

Xiaomi-ийн өнгөрсөн 3-р сард худалдаанд гаргасан Xiaomi’s 12 series утасны хамгийн энгийн хувилбар нь 749 ам.долларын үнэтэй байсан нь Apple-ийн 799 ам.долларын үнэтэй iPhone 13 загварын утастай өрсөлдөх зорилготой бүтээгдэхүүн байсан юм. Тус компани өөрсдийн брэндийн үнэ цэнийг дэлхий дахинд таниулж, Apple болон Samsung компаниудыг борлуулалтаараа гүйцэхийн төлөө ирэх 5 жилийн хугацаанд судалгаа, шинжилгээнд зориулан 100 тэрбум юанийн (15.7 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа байна.


Бусад мэдээ