{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
Зах зээл ХНС-г 2023 оны 2-р хагас жилд бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлттэй байна.

Зах зээл ХНС-г 2023 оны 2-р хагас жилд бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлттэй байна.


Холбооны Нөөцийн Сан (FED) өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 4.75%-5.0% буюу 2007 оны 10-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ ХНЗЗХ-ны (FOMC) эдийн засгийн төсөөлөл шинэчлэгдсэн ба бодлого боловсруулагчдын 2023 оны бодлогын хүүгийн медиан төсөөлөл 5.1%-д хадгалагдлаа. Үүнээс бид бодлогын хүү оргил түвшиндээ тун удахгүй хүрэх гэж байгааг дүгнэж болно.

Мөн АНУ-ын банкны системийн сүүлийн үеийн тогтворгүй байдал нь эдийн засагт дарамт учруулж болзошгүйг ХНС хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд тодорхойгүй байдал үргэлжилсэн хэвээр байгааг үгүйсгэхгүй байгаа юм. Банкны салбарын тодорхойгүй байдал нь банкнуудыг санхүүгийн шалгуур үзүүлэлтээ чангатгахад нөлөөлж байгаа учир ХНС-аас заавал бодлогын хүүгээ дахин өсгөх шаардлагагүй нөхцөл үүсээд байна. Тийм учраас ХНС-ийн бодлогын хүү өндөр түвшинд хүрч өсөх хүлээлт сүүлийн 14 хоногт хурдацтай багаслаа.

Дараах графикт зах зээлийн бодлогын хүүгийн хүлээлтийг үзүүллээ. Зах зээл одоогийн байдлаар ХНС-г дахин бодлогын хүүгээ өсгөхгүй гэх хүлээлттэй байна. Бидний хувьд бодлогын хүү оргил түвшиндээ хүрэхэд тун ойрхон байгаатай санал нийлж байгаа хэдий ч 5-р сард болох хурлаар ХНС-г бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 5.25%-д хүргэнэ гэх хүлээлттэй байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news