"АПУ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО
“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20/15 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.
Саналын хуудас хүлээн авах хугацаа: 2020.08.21-ний өдрөөс 2020.10.02-ны өдрийн 16.00 цаг хүртэл
Саналын хуудас хүлээн авах газар: "БиДиСек ҮЦК" ХК эсвэл хувьцаа эзэмшигчийн харилцдаг үнэт цаасны компани
Бүртгэлийн өдөр: 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
- "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
- "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох
Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Хурал зохион байгуулах комиссын Дарга: Ч.Ариунсан, Гишүүн: Э.Солонго, Б.Мягмар
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Other news