{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"АПУ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

"АПУ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО


“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20/15 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна. 

Саналын хуудас хүлээн авах хугацаа: 2020.08.21-ний өдрөөс 2020.10.02-ны өдрийн 16.00 цаг хүртэл 

Саналын хуудас хүлээн авах газар: "БиДиСек ҮЦК" ХК эсвэл хувьцаа эзэмшигчийн харилцдаг үнэт цаасны компани 

Бүртгэлийн өдөр: 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  2. "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Хурал зохион байгуулах комиссын Дарга: Ч.Ариунсан, Гишүүн: Э.Солонго, Б.Мягмар 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Бусад мэдээ