2021 оны 11-р сарын 19-ний өдрийн байдлаар МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 5,291.36 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,035.00 нэгж болж өмнөх долоо хоногоос -0.13 хувиар буурлаа. MSE A индекс 13,944.96 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.20 хувиар, MSE B индекс 12,093.75 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.73 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Тэнгэрлэг Медиа Групп" (TNGR 100.25%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Тав" (TAV -27.43%) ХК хамгийн их бууралттай байв. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 1,424,397 ширхэг бондыг 142,493,855,123.00 төгрөгөөр арилжаалжээ. НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 89,048 ширхэг нэгж эрхийг 18,434,326.39 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 133,175 ширхэг нэгж эрхийг 130,339,219.43 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. |