{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.15 - 11.19 | ☕ ДНБ өсөлт 3.6% |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.15 - 11.19 | ☕ ДНБ өсөлт 3.6% |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх


ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#45/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл


"Happiness is not in the mere possession of money; it lies in the joy of achievement, in the thrill of creative effort. "

- Franklin D. Roosevelt

 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл


*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

2021 оны 11-р сарын 19-ний өдрийн байдлаар МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 5,291.36 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,035.00 нэгж болж өмнөх долоо хоногоос -0.13 хувиар буурлаа. MSE A индекс 13,944.96 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.20 хувиар, MSE B индекс 12,093.75 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.73 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Тэнгэрлэг Медиа Групп" (TNGR 100.25%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Тав" (TAV -27.43%) ХК хамгийн их бууралттай байв.

 

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 1,424,397 ширхэг бондыг  142,493,855,123.00 төгрөгөөр арилжаалжээ.

 

НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 89,048 ширхэг нэгж эрхийг 18,434,326.39 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 133,175 ширхэг нэгж эрхийг 130,339,219.43 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Nasdaq Composite индекс бүх цаг үеийн түүхэн дээд үзүүлэлтэндээ хүрсэн ч бусад индексүүд инфляцийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон коронавирусын тархалттай холбоотойгоор уналттай байлаа. Тухайлбал, Dow Jones (DJIA) 1.40 хувь, Russel 2000 индекс 1.10 хувь, S&P MidCap 400 индекс 2.93 хувиар тус тус буурсан бол S&P 500 индекс 0.32 хувь, Nasdaq Composite индекс 1.22 хувиар тус тус өсжээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛКоронавирусын халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.14 хувь, Италийн FTSE MIB индекс 1.42 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.69 хувиар тус тус буурсан бол Германы Xetra DAX индекс 0.41 хувь, Францын CAC 40 индекс 0.29 хувь өсжээ. Европын голлох бондуудын өгөөж инфляцийг бууруулахын тулд хүүг нэмэхгүй гэсэн Европын төв банкны ерөнхийлөгч Christine Lagarde-н мэдэгдлээс болж буурчээ. 

 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 0.46 хувь болон TOPIX индекс 0.19 хувиар тус тус өссөн байна. Иений ам.доллартой харьцах ханш 113.9-с 114.5 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэрэг өсөж 0.07 хувиас 0.08 хувьд хүрчээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.6 хувь, Shanghai Composite индекс 0.5 хувиар өсжээ. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 2.946 хувьд хүрсэн бол Юанийн ханш ам.долларын эсрэг 6.4009 болж суларсан нь сүүлийн  2 долоо хоногийн доод үзүүлэлт боллоо.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график


Тайлбарыг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

ЯПОН УЛСЫН ИНФЛЯЦ 2 САР ДАРААЛАН ЭРЧИМЖИВ

  2021-11-19  

Аравдугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өссөн байна... Дэлгэрэнгүй

УИХ ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2022 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАААВСТРАЛИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

  2021-11-18  

Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд инфляцыг 2022-2024 онд 6±2 хувийн интервалд тогтворжуулахаар болсон байна... Дэлгэрэнгүй

ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 4.3 ХУВИАР ӨСЛӨӨ

  2021-11-18  

ОХУ-ын эдийн засаг III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өслөө. Жижиглэн худалдаа, уул уурхайн салбарын өсөлт үүнд гол жин дарж байна... Дэлгэрэнгүй

 

Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд


МОНГОЛБАНК, ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН СТАТИСТИК

  2021-11-30  

ОУВС-гийн 6 дугаар аргачлалаар тооцсон.. Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР

  2021-11-30  

Төв банкны үндсэн үзүүлэлтүүд... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭ

  2021-11-30  

Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны 7 дугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байхаар болов... Дэлгэрэнгүй

 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

Fb
Email
Messenger
Website

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.


Бусад мэдээ