{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.29 - 12.03 | ☕ ГВАН өсөлттэй байна |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.29 - 12.03 | ☕ ГВАН өсөлттэй байна |


Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#47/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл


"It is better to fail in originality than to succeed in imitation."

- Herman Melville

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 4.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "Ард санхүүгийн нэгдэл" (AARD) ХК тэргүүллээ. "Хүннү менежмент" (HBZ 32.24%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг Медиа Групп" (TNGR -18.89%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 145 ширхэг бондыг 39.7 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 176,151 ширхэг нэгж эрхийг 35.3 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 85,718 ширхэг нэгж эрхийг 81.9 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛХолбооны нөөцийн сан сар бүрийн бонд худалдан авалтыг хурдасгах, коронавирусийн омикрон хувилбарын тархалт, нийлүүлэлтийн сүлжээний удаашралтай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд уналаа. Тухайлбал, Dow Jones (DJIA) 0.91 хувь, S&P 500 индекс 1.22 хувь, Nasdaq Composite индекс 2.62 хувь, Russel 2000 индекс 3.86 хувь, S&P MidCap 400 индекс 2.78 хувиар тус тус буурчээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.28 хувь, Германы Xetra DAX индекс 0.57 хувиар тус тус буурсан бол Францын CAC 40 индекс 0.38 хувь, Италийн FTSE MIB индекс 0.33 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.11 хувиар тус тус өссөн байна. Мөн коронавирусийн омикрон хувилбартай холбоотой мэдээллийн улмаас Европын бүсийн голлох бондуудын өгөөж унажээ.

 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 2.51 хувь, TOPIX индекс 1.37 хувиар тус тус буурсан байна. Энэхүү уналтад Японы засгийн газар коронавирусын омикрон хувилбарын тархалтаас сэргийлж гадаадын иргэдэд хилээ хаасан нь нөлөөлжээ. Иений ам.доллартой харьцах ханш өмнөх долоо хоногоос бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 113.3-д хүрсэн бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.07 хувиас буурч 0.05 хувьд хүрсэн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ болон АНУ-ын  харилцаа  хурцадмал хэвээр байгаа ч БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.84 хувь, Shanghai Composite индекс 1.2 хувиар тус тус өссөн байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын компаниудаас төрийн байгууллагын эзэмшилд байгаа эсэх болон хувь эзэмшлийн талаарх мэдээллээ ил болгож, аудитын дүгнэлтийг гаргаж өгөхийг шаардсаны дараа БНХАУ-ын "Didi" аппликейшн АНУ-д бүртгэлтэй хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хасна гэж мэдэгдэв.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох хөрөнгө оруулалт

ЦАХИУРЫН ХӨНДИЙН АНХНЫ МОНГОЛ КОМПАНИД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТЭГШ БОЛОМЖ

Эх орныхоо шавхагдашгүй нөөц болох Монгол залуусын оюун ухаанаар олон улсын технологийн салбарт өрсөлдөхүйц үнэ цэнийг бүтээн, Цахиурын Хөндийд гялалзах ирээдүйн амжилтыг хамтдаа бүтээцгээе.
Та ч бас Шаркуудтай нэгдэж, цахиурт гялалзах ЭРКСИС-т хөрөнгө оруулахыг хүсвэл дараах линкээр хандаарай. https://erxes.mn/invest

ДЭЛГЭРЭНГҮЙ
 

Энэ долоо хоногт эдийн засаг

ТУРКИЙН ИНФЛЯЦ 21 ХУВИАР ӨСЛӨӨ

  2021-12-03  

11 дүгээр сард Туркт хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 21 хувиар өслөө. Энэ нь Төв банкных нь зорилтоос дөрөв дахин өндөр үзүүлэлт болж байна... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК: УЛСЫН ГАДААД ӨР III УЛИРАЛД $33.3 ТЭРБУМ БОЛЖ, ЖИЛИЙН ДҮНГЭЭР 5.9 ХУВИАР ӨССӨН 

  2021-12-03  

Монгол Улсын гадаад өр III улирлын байдлаар 33.3 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Гадаад өрийн хэмжээ өмнөх улирлаас 361 сая ам.доллароор, харин өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өссөн байна... Дэлгэрэнгүй

КРИСТАЛИНА ГЕОРГИЕВА: БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН 60 ХУВЬ НЬ ӨРИЙН ХЯМРАЛД ОРОХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

  2021-12-03  

Чинээлэг орнууд өр төлбөрийнх нь нөхцөлийг хөнгөлөхгүй бол бага, дунд орлоготой зарим улсын эдийн засаг уналтад орохоор байна гэж Олон Улсын Валютын Сан анхаарууллаа... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ
 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news