{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.29 - 2021.12.03
2021.12.06

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.29 - 2021.12.03



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.98%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.48%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.70%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.01%
5
DBM’ 2023
USD
7.25%
4.06%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
5.67%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.59%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
10.31%
9
MMC' 2024
USD
9.25%
18.31%
10
Mongol 2027
USD
3.50%
4.77%
11
Mongol 2031
USD
4.45%
5.24%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны нөөцийн сан сар бүрийн бонд худалдан авалтыг хурдасгах, коронавирусийн омикрон хувилбарын тархалт, нийлүүлэлтийн сүлжээний удаашралтай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд уналаа. Тухайлбал, Dow Jones (DJIA) 0.91 хувь, S&P 500 индекс 1.22 хувь, Nasdaq Composite индекс 2.62 хувь, Russel 2000 индекс 3.86 хувь, S&P MidCap 400 индекс 2.78 хувиар тус тус буурчээ.
  2. Хөдөлмөрийн статистикийн хорооноос шинээр үүссэн ажлын байр 10-р сард өмнөх сарын 531,000-аас 546,000-д хүрсэн байна. АНУ-ын ажилгүйдлийн төвшин 10-р сард өмнөх сараас 0.4 хувиар буурч 4.2 хувь хүртэл буурсан байна. Долоо хоногийн ажлын дундаж цаг мөн адил өссөн байна.  
  3. Холбооны нөөц сангийн дарга Jerome Powell инфляцийн дарамт ирэх онд буурах төлөвтэй байгаа ч гэсэн үүнд хугацаа шаардлагатай тул Төв банк бонд худалдан авах хурдаа түргэсгэж магадгүй хэмээн мэдэгджээ. Мөн COVID-19-ийн тохиолдлын тоо нэмэгдэж, омикрон хувилбар гарч ирсэн нь нийлүүлэлтийн сүлжээг цаашид тасалдуулж, эдийн засгийн сэргэлт, хөдөлмөрийн зах зээлийг аажмаар тэнцвэржүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг дурдав.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.28 хувь, Германы Xetra DAX индекс 0.57 хувиар тус тус буурсан бол Францын CAC 40 индекс 0.38 хувь, Италийн FTSE MIB индекс 0.33 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.11 хувиар тус тус өссөн байна. Мөн коронавирусийн омикрон хувилбартай холбоотой мэдээллийн улмаас Европын бүсийн голлох бондуудын өгөөж унажээ.
  2. Европын бүсийн инфляц 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болсноос хойших хамгийн дээд төвшиндөө хүрчээ. Эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр хэрэглээний үнэ жилийн 4.9 хувь өссөн бол Герман улсын жилийн инфляц 6 хувьд хүрсэн нь 1992 оноос хойших хамгийн дээд төвшин юм.
  3. Коронавирусийн омикрон хувилбарын тохиолдол Европ даяар илэрсэн бөгөөд COVID-19-ийн халдвар дахин нэмэгдсэнтэй холбогдуулан улсууд дараах арга хэмжээнүүдийг авч байна. Герман улс коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүст тавих хязгаарлалтуудыг чангатгахад хүргэв. Австри улс хөл хориогоо 12-р сарын 11 хүртэл сунгажээ. Португал, Франц улсууд маск зүүх шаардлагыг чангатгаж, хилийн хяналтыг мөн чангатгасан байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ 

  1. Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 2.51 хувь, TOPIX индекс 1.37 хувиар тус тус буурсан байна. Энэхүү уналтад Японы засгийн газар коронавирусын омрикон хувилбарын тархалтаас сэргийлж гадаадын иргэдэд хилээ хаасан нь нөлөөлжээ. Иений ам.доллартой харьцах ханш өмнөх долоо хоногоос бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 113.3-д хүрсэн бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.07 хувиас буурч 0.05 хувьд хүрсэн байна.
  2. Япон улс коронавирусийн омикрон хувилбар тархаж байгаа энэ үед вакцины 3-р тунг хийж эхлүүлсэн ба эрүүл мэндийн ажилтнуудыг нэн тэргүүнд тавьж байна. Вакцинжуулалтын 3-р тунг 18 ба түүнээс дээш насны бүх оршин суугчдад үнэ төлбөргүй хийх бөгөөд бүс нутгийн зарим эрх баригчдаас 2 ба 3 дахь тунгийн хоорондох хугацааг одоогийн 8 сарын интервалаас богиносгох хүсэлтүүд ирсэн байна. АНУ болон Европын зарим улсуудын туршлагаас харвал 2 ба 3 дахь тунгийн хоорондох хугацааг 6 сар гэж үзэж байна.
  3. Үйлдвэрлэлийн хэмжээ 10-р сард өмнөх сараас 1.1 хувиар өссөн бөгөөд энэ өсөлтөд авто тээврийн салбар хамгийн их нөлөөлсөн байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн хямралтай байгаа ч ажилгүйдлийн төвшин 10-р сард 2.7 хувь болж буурсан, 10-р сард жижиглэнгийн борлуулалт өмнөх сараас 1.1 хувиар өссөн нь коронавирусын холбоотой зарим хязгаарлалтуудыг сулруулсны дараа эдийн засаг сэргэж байгааг илтгэж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ болон АНУ-ын  харилцаа  хурцадмал хэвээр байгаа ч БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.84 хувь, Shanghai Composite индекс 1.2 хувиар тус тус өссөн байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын компаниудаас төрийн байгууллагын эзэмшилд байгаа эсэх болон хувь эзэмшлийн талаарх мэдээллээ ил болгож, аудитын дүгнэлтийг гаргаж өгөхийг шаардсаны дараа БНХАУ-ын "Didi" аппликейшн АНУ-д бүртгэлтэй хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хасна гэж мэдэгдэв.
  2. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3718 болж ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.5 cуурь нэгжээр өсч 2.926 хувь дээр хаагдсан байна.
  3. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын үймээн самуун нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөөр байна. Өнгөрсөн Баасан гарагт Kaisa Group бонд эзэмшигчдээс ирэх долоо хоногт төлөх 400 сая долларын бондын үндсэн өрийг сунгах зөвшөөрлийг авч чадаагүй гэж мэдэгдсэнээр төлбөрийн чадамжгүй болоход ойртоод байна. Kaisa Group нь 2015 онд ам.долларын бондын төлбөр төлөх чадамжгүй гэдгээ зарлаж байсан бөгөөд шинжээчид тус компанийг бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ